Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
АНУ-ын гей-клубт болсон хядлага
Өнгөрсөн бямба гаргийн шөнөөр Флорида мужийн Орландо хотын “Florida Pulse” гэдэг шөнийн гей клубт 29 настай, афган гаралтай Омар Матин гэгч эхлээд хүмүүсийг барьцаанд аваад дараа нь гар буу, автоматаар гал нээж 50 хүний амь бүрэлгэн, 53 хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарлаа. Халдлага болох үед тус клубт 350 орчим хүн үйлчлүүлж байсан байна.
Үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүс үүнийг ёстой солиотой явдал гээд тэр ердөө л хоёр буу барьж орж ирээд хаашаа хамаагүй гал нээсэн. Сум нь дуусахад тэрээр буугаа цэнэглээд л дахин галаа нээгээд байсан, хүмүүс сандралдаж шалан дээр хэвтэцгээсэн ч олон хүн тэндээ амь алдсан гэж ярьжээ.
Энэ бол АНУ-ын түүхэнд хамгийн олон хүнийг нэгэн дор хөнөөсөн аймшигт аллага хэмээн америкчууд бүр шокт ороод байна. Мөрдөн байцаагчид алуурчин Омар Матиныг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд элсэхийг хүсч байсныг нь тогтоосон байна. Омар бас Флорида мужид галт зэвсэг эзэмших эрхтэй байсан гэнэ.
Тэрээр энэ аймшигт хэргийг үйлдэхийнхээ өмнө өөрийн танилдаа “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд элсэх гэж байгаагаа ярьж байснаас хууль сахиулагчид ийм дүгнэлт хийж байгаа юм байна. Юутай ч хууль сахиулагчид тэрээр энэ аймшигт хэргээ нарийн төлөвлөж хийсэн гэдэгт итгэлтэй байна. Тэр ч бүү хэл Омар саявтар буудлагын зэвсэг эзэмших тусгай курст суралцсан нь тодорхой болжээ.
Тэр энэ гэмт хэргээ бэлгийн цөөнхийн “Бахархлын өдөр” гэж нэрлэдэг АНУ-г тунхагласан өдөр болдог зургадугаар сарыг сонгож аван үйлдсэн нь ч анхаарал татаж байна.
Сүүлийн саруудад америк даяар энэ улсад лалын шашинтнууд, ийм гаралтай цагаачдын орж ирэхийг хязгаарлах тухай яриа газар авч байгаа үед энэ гэмт хэрэг гарчээ.
Омар Матиныг эхнэрээ байнга зоддог, угийн хэрцгий хүн гэж түүний эхнэр байсан Узбекстанаас АНУ-д цагаачлан очсон эмэгтэй мөрдөн байцаагчдад ярьсан байна. “Тэр зүгээр л гэртээ эргэж ирэхдээ намайг үсээ лалын ёсоор самнасангүй гээд л зоддог байсан” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй тэр эмэгтэй ярьжээ. Омартай интернэтээр танилцаж ханилж байгаад 2009 онд зодооноос болж салсан тэр бүсгүй түүнийг шашны талаар онцгой идэвхтэй байхыг нь анзаараагүй гэсэн байна.
Алуурчин Омарын эцэг Седдик Матин ч хүүгээ шашны ямар нэг байгууллагатай холбоогүй гэж мэдэгдээд “түүнийг ийм хэрэг үйлдэнэ гэдгийг огт мэдээгүй, Хүмүүсээс уучлал хүсье” гэжээ.
Лалын шашинтнууд бэлгийн цөөнхийг, гейчүүдийн үзэн яддаг нь энэ хэргийн сэдэл байсан байж магадгүй гэж зарим хүмүүс үзэж байгаа ч алан хядагч байгууллагын нөлөө бий гэж олонхи нь үзэж байсан юм.
АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан Флорида мужийн сенатч, Марко Рубио CNN-д өгсөн ярилцлагадаа энэ хэрэг бол бэлгийн цөөнхий сэрэг явуулж байгаа лалын хэт даврагчдын үйлдэл гэсэн байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үүнийг террорист халдлага гэжээ.
Тэрээр энэ сарын 15-нд өөрийн Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Хилари Клинтонй сонгуулийн сурталчилгаанд оролцх гэж байснаа хойш тавьж, АНУ даяар төрийн туг бөхийлгөхөөр шийдвэрлэсэн байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр Орландогийн гей-клубт болсон энэ хядлагын хариуцлагыг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөртөө хүлээж байгаагаа мэдэгдлээ хэмээн Reuters агентлаг дамжууллаа. Алуурчин Омар шөнийн клуб руу явахынхаа өмнө шуурхай албаны 911 рүү утасдаж мэдэгдээд, “Лалын улс” бүлэглэл болон түүний удирдагчид үнэнчээ тангарагласан болохыг ч мөрдөн байцаагчид тогтоожээ.

0 Сэтгэгдэл