Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиллари Клинтоны шууданг оросууд эвдсэн байж магадгүй гэв


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөж байгаа Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны шууданг эвдсэн хэрэгт  оросуудын ул мөр байж магадгүй байна гэж түүний итгэлт хүн Сидний Блюменталь санал дэвшүүлсэн байна. Энэ тухай Fox News хэвлэл мэдээлжээ.

Үүний өмнө хакер Марсель Лехел Лазар гэгч Клинтоны шууданд халдсанаа хүлээсэн юм. Харин Блюменталь түүнийг “Румыны энэ хакер гадаадын тагнуултай хамтардаг байж магадгүй. Тэр бас оросын сервер ашигладаг. Тэгэхээр тэр оросын мэдээллийн ажиллагааны оролцогч байж болох юм” гэсэн байна.

Хиллари Клинтон 2009-2013 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байхдаа хувийн электрон шуудангаа ашиглан албаны нууц мэдээлэл явуулдаг байжээ. Шинжээчид үүнийг  америкийн төрийн албаны нууц материалуудыг тэрээр төрийн хяналтаас гадуур явуулдаг байсан байж болох юм гэж хардаж байгаа юм. Храин үүнийг мөрдөн шалгах эсэхээ Холбооны мөрдөх товчоо хараахан шийдээгүй байна.

0 Сэтгэгдэл
BALIAR AVGAI
Хамгийн их уншсан