Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчуудыг цахилгаан станц бариулахгүй харамлаад байгаа Байгалийн нуурын усыг Хятад руу зарна

Сүүлийн үед Монголыг Сэлэнгэ мөрөн, түүний цутгалан голууд дээр усан цахилгаан станц байгуулан Байгаль нуурыг юу юугүй ширгээх гэж оролдож байгаа тухай мэдээг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ихэд цацах боллоо. Тухайлбал, Оросын хамгийн нөлөө бүхий сонинуудын нэг “Известия” сонинд Байгаль нуурыг усаар тэтгэдэг гол эх сурвалж Сэлэнгэ мөрний ай савын дагуу усан цахилгаан станц барихыг яаралтай болиулахгүй бол Байгаль нуур нь Аралын тэнгис шиг хатаж устах гэж байна хэмээн сүржигнэсэн агуулга бүхий нийтлэл гаргасан.

Энэхүү мэдээллийн дайралтыг Оросын тал овжноор ашиглан Сэлэнгэ мөрөн дээр барих Шүрэнгийн усан цахилгаах станц, Орхон гол дээр барих цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц барих ажлыг Дэлхийн банкнаас санхүүжүүлж байсныг түр зогсоолгож, Байгаль нуурыг яг ширгэдгийн даваан дээр аварлаа гэх утга бүхий мэдээг идэвхтэй цацаж байна.

Гэтэл хэдхэн өдрийн өмнө Бурядын тэргүүн Наговицин мэдэгдэл хийж Байгаль нуурын усыг Хятад руу бензинээс илүү өндөр үнээр экспортлон гаргах төлөвлөгөөтэй байгаагаа дэлгэжээ.

Тэрээр “Хятад бол бүтээгдэхүүн борлуулах хязгааргүй том зах зээл. Тийш ч бараг юу ч явуулан борлуулж болно. Манай улс хамгийн баялаг бүтээгдэхүүнээ борлуулах хэрэгтэй. Дотоодын зах зээл багтааж шингээж чадахаас илүү хэмжээгээр үйлдвэрлэж чадах зүйлээ зарах, жишээлбэл, ундны усыг зарж болно. Нэг литр ундны усны үнэ литр бензинээс өндөр байна” гэжээ. Өөрөөр хэлбэл манайхаас харамлаад боож үхэх дээрээ тулаад байгаа Байгаль далайн цэвэр усыг урагш нь зарна гэжэээ.

Ингэж чадвал Буряд асар их ашиг олно гэж Наговицын хэлээд Байгаль нуурын цэвэр ус гэх мэт экологийн цэвэр бүтээгдэхүүн борлуулах зорилгоор Хятадын 15 компанитай гэрээ байгуулсан, энэ талыг сурталчилгаа явуулахаар Хятадад худалдааны төлөөлөгчийн газар байгуулах гэж байгаагаа хэлсэн байна. Мөн цэвэр усны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг компаниуд Наговицыны энэхүү саналыг зүйл бүрээр эсэргүүцэж магадгүй байгаа гэнэ. Манай улсыг усан цахилгаан станц барих гэхээр Байгаль нуур ширхгэх гээд байна гэж сүржигнэх атлаа өөрсдөө юу юугүй ширгэх гэж байгаа гэх Байгаль нуурын усыг Хятад руу сая сая литрээр нь гаргана гэх.

Дэлхийн зэрлэг байгалийн сангаас Монгол улсыг Байгаль нуурын гол цутгалан Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барьсанаар Байгаль нуур хатаж ширхгэх гэж байгаа тухай Оросын талын мэдээлэл нь бодит үндэслэл муутай гэж мэдэгдсэн байгаа.

0 Сэтгэгдэл
орсууд бидэнд өндөр үнээр цахилгаанаа борлуулж дуртай үедээ салгаж байхад бид орсуудыг бодож усан цахилгаан станц барихгүй байх хэрэг үү, ёстой КККККККККККК
УГААСАА УНДНЫ УСНЫ ХОМСДОЛД ОРСОН ХЯТАДАД ЦЭВЭР УС ЗАРАХ ГЭЖ Л МОНГОЛЧУУДААС ОРОС УСАА ХАРАМЛААД БАЙГААМ ШҮҮ ДЭЭ МОНГОЛ УЛС ГОЛ МӨРНИЙ ЦЭВЭР УСАА БАЙГАЛЬД АЛДАЖ БАЙСАНААС СТАНЦАА БАРЬЖ ӨӨРСДӨӨ УСАА УУХ ХЭРЭГТЭЙ
Оросуудын хүслээр Монголд хийх юм алга, бүгд хориотой: усан цахилгаан станц, төмөр зам, нүүрс, занар, уран олборлолт, атомын станц. Зөвхөн малаа маллаад бүгд малчид болцгоо гэнэ Монгол хямралд ороход хамгийн их баярласан улсууд оросууд . Яг энэ үед троллууд нь ч баяр хөөртэй ажиллаж эхэлсэн Монгол улс жинхнээсээ доройтож уруудаж байхад 1990-2000 онуудад цорын ганц туслаагүй том гүрэн гэвэл орос . Харин сэргэж буй Монголыг унагахаар улайран дайрсан улсууд оросууд . Монгол хөгжлийн бүх боломжоо оросуудаар боолгож хямралд орж байна Бас нэг хорон санаа нь ардчилал шиг дампуу юм алга гэж оросын троллууд идэвхтэй сурталчилна. Санаа нь Монгол улс ардчилалаас татгалзаж барууны орнуудын дэмжлэгээс салгахыг хүснэ Оросын троллууд сүүлийн 3-4 жил маш идэвхтэй, ил цагаан ажилладаг болсон . Тагнуулын байгууллага эдгээр хүмүүс ямар шалтгаанаар хэний санхүүжилтээр 3-4 жил ажиллаж байгааг олж тогтоох хэрэгтэй Оросын Лаврын навч ирээд юу гэв: ”Монгол улсад 3дагч орны нөлөөг оруулахгүйн тулд орос хятадтай хавсран бүгдийг хийх болно” гэсэн. Энд байгаа оросын троллууд нь ч Монголчуудад АНУ гэж ямар тамын улс болохыг ухуулан улайрна, Хорон санааг нь ойлгоорой Хятадтай тэмцэх эрх ашигтай, чадвартай улс Америк . Орос бол Хятадыг юу ч хийсэн одоо дуугарахгүй! Д ебил Путин оросын э-з ийг хятадаас хараат болгохоор улайрж байна
Хамгийн их уншсан