Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн энх тайвныг эрхэмлэгч орнуудын жагсаалтад Монгол 50-р байр эзэлжээ

Дэлхийн энх тайвныг эрхэмлэх байдлын индексийг энэ жилийн индексийг гаргажээ. Энэхүү индексийг гаргахдаа тухайн улсын батлан хамгаалахын салбарын зардал, гадаад ба дотоодын зэвсэгт мөргөлдөөнд оролцсон байдал, гэмт хэргийн түвшин, дотоодын үймээн самуун зэрэг үзүүлэлтүүдийг авч үздэг.
Тиймээс энх тайвныг эрхэмлэх байдлын индекс нь тухайн улсын гадаад ба дотоод бодлого хэр тайван байгааг харуулдаг. Дэлхийн хамгийн энх тайванч гадаад бодлого явуулдаг улсаар Исланд ээлжит удаагаа тодорлоо. Харин тус судалгаанд хамрагдсан 163 орноос хамгийн адагт нь Сири улс орсон байна. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн аюултай орноор Сири тодорсон байна. Сирийн өмнө Өмнөд Судан, Ирак, Афганистан, Сомали, Йемен, Төв Африкийн Бүгд найрамдах улс, Украйн зэрэг орнууд оржээ. Эдгээр улс бүгд улсын дотооддоо зэвсэгт үймээн, алан хядагч байгууллагуудыг үйл ажиллагааг эсэргүүцэх хэрэг гардаг гэдгээрээ нэг гэж болно.

Манай улсын хувьд энэхүү жагсаалтын 50 дугаарт орсон байна. Гэхдээ Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын дотроо энх тайвныг эрхэмлэгч байдлаараа наймдугаарт орсон. Тус жагсаалтад орсон 163 орны 81 нь энх тайвныг эрхэмлэгч индексээ өсгөсөн бол 79 нь индексээ унагасан. Хачирхалтай нь, дэлхийн хамгийн том батлан хамгаалахын төсөвтэй, дэлхийн хамгийн олон бүс нутаг, улс оронд цэргийн баазтай, хамгийн олон оронд байлдааны ажиллагаа явуулж байгаа АНУ энэхүү жагсаалтад 103 дугаар байранд орсон байна. Манай хойд хөршийн энх тайвныг эрхэмлэгч индекс энэ жил нэмэгдсэн тул өнгөрсөн жилийн 154 дүгээр байрнаас ахиж 151 дүгээр байранд орсон. Харин манай урд хөрш 120 дугаар байранд орсон байна.

Лондон байрладаг байгууллагаас энэхүү жагсаалтыг гаргадаг тул Орос, Хятадын энх тайвныг эрхэмлэх индексийг санаатайгаар бууруулж, бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд аюул тээсэн улсуудын нэг болгон харагдуулсан гэж зарим шинжээч үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан