Мөн Крым Орост нэгдэсний улмаас тус хойгш дээрх Евпатори орчим байрлаж байсан сансрын холбооны маш том төв Оросын мэдэлд бүрэн шилжиснээр Украйн сансарын салбартаа нөхөж баршгүй том хохирол амссан гэнэ.
Украйн нь Зөвлөлтийн гэж их гүрэн байх үеэс л сансар судлал, байлдааны техникийн үйлдвэрлэлд Оросын хувьд стратегийн чухал түнш байсаар ирсэн. Бүр тодруулбал Украйны пуужингийн ба байлдааны тоног хэрэгслийн үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг ОХУ дангаараа худалдан авдаг байсан. Харин “Майдан” нэртэй төрийн эргэлт гарсны дараагаар Оросыг үзэн ядах, Оростой холбоотой болгоныг таслан зогсоож эхэлсний улмаас оросууд арга буюу Украйнаас сансар, байлдааны технологитой холбоотой бүх төрлийн тоног төхөөрөмж худалдан авахаа зогсоосон. Үүнээс болж зөвхөн Оросын батлан хамгаалах салбарын захиалгыг гүйцэтгэн ажилладаг байсан 100 гаруй том үйлдвэрүүд үндсэндээ бүрэн зогсоод байгаа юм.