Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Охидоо хүчирхийлэгчид худалдсан эрийг бүх насаар нь хорино


АНУ-ын Шүүх Теннисси мужийн 63 настай нэгнийг гурван охиноо хүчирхийлэгчид худалдсаны нь төлөө бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ хэмээн Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.

Хэргийг шүүж даваа гарагт эцсийн шийдвэр гаргасан шүүх хурлыг даргалагч Теннисси  мужийн шүүгч Ронни Гриерийн хэлснээр бол энэ хэрэг түүний шүүгчээр ажилласан бүхий л хугацааны хамгийн жигшүүрт, хэрцгий хэрэг гэнэ.

Хэргийн материалд авсан нотлох баримт, шинэчилсэн мөрдөн байцаалт ёсоор бол гэмт хэрэгтэн 12,14,16 настай гурван охиноо хүчирхийлэгч эрэгтэйд худалдаад түүнтэй хамтран садар самуун киноны зураг авдаг байсан гэнэ. Тэр ч бүү хэл охидын ээж нь энэ хэрэгт хамтардаг байсан учраас 18 жилийн хорих ял өгчээ.

0 Сэтгэгдэл
бузар юмаа
Хамгийн их уншсан