Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Казахстанд “Дундад азийн хавар” эхлэв үү
Төсөрхөн Казахстаны Актобе хотод зэвсэгт этгээдүүд зэвсгийн хоёр ч дэлгүүрт халдан хүний амь хөнөөгөөд дараа нь цагдаагийн хэсэг, цэргийн анги руу дайрч олон хүний амь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Тэд цэрэг цагдаагийнхантай буудалцаж цэрэг, цагдаагийн тус бүр гурван хүний аминд хүрсэн. Хүчнийхэн зэвсэгт этгээдүүдийг аюулгүй болгон зургаан ч хүнийг нь устгаж, хэд хэдийг баривчилсан ч нэлээд хэсэг нь нуугдаж амжсан гэж мэдээлсэн юм.
Бид энэ үйл явдлын талаар БНКазУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тодруулахад нэгдүгээр нарийн бичгийн дарга Жусуф Нурбатаревич Орынбай нь “Энэ бол улс төрийн ямар нэг шинжгүй, цэвэр эрүүгийн шинжтэй дээрэм тонуулын төдий хэрэг. Бусад гэмт хэргээс онцгойлон үзээд байх зүйлгүй” гэсэн хариу өгсөн.
Гэтэл энэ зэвсэгт халдлагын хариуцлагыг “Казахстаныг чөлөөлөх арми” гэдэг өнөө хүртэл нэг их нэрд гараагүй байсан байгууллага хүлээсэн байна. Тэдний мэдэгдэлд “энэ бол Казахстаны ардчилсан хөгжлийн замыг баримтлагчдын эхний тулаан”, “Назарбаевын дарангуйллын эсрэг ажиллагаа” гэсэн байна.
Энэ бол нэлээд хэдэн жилийн өмнө Ойрхи дорнодод болж байсан “Дундад азийн хавар” Казахстанд эхэлж байгаа нь энэ гэж ОХУ-ын Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский “Известия” сонинд хэлсэн байна.
Өнөө хүртэл мэдэгдээгүй байсан “Казахстаныг чөлөөлөх арми” бол мэдээж Назарбаевыг түлхэн унагааж, Казахстаныг лалжуулах зорилготой байгууллагуудын л нэг. Энэ бол “Дундад азийн хавар”-ын л сценари. Гол зорилго нь Бүгд найрамдах улсыг хагалан бутаргаж Хятадад эрчим хүч нийлүүлэхийг нь зогсоох явдал гэж Евгений Сатановский үзэж байна. Үнэхээр Казахстан бол хятадын үндсэн нийлүүлэгчийн нэг.
Сатановскийнхаар бол иймэрхүү хэт даврагч байгууллага Дундад Азиар л нэг байгаа. “Узбекстаны лалын хөдөлгөөн”, Тажикстаны лалын сэргэн мандлын нам, Афганистанд “Аль-Кайда”-тай ойр нам гээд л... Эд бүгд л Катар, Саудын Арба, Турк болоод АНУ, Их Британи, Францын дэмжлэгтэй ажилладаг. Бүгдээрээ л Орост шууд биш ч аюул заналхийлж байгаа юм.
Дундад Азийн дэглэмүүдийг унагаах, ялангуяа оростой олон км-ээр хиллэдэг Казахстаны өнөөгийн дэглэмийг унагах нь онц аюултай. Ийм болохоор үүнийг онцгойлон үзэх ёстой гэж Сатановский үзэж байна.
Актобед зэвсгийн дэлгүүр лүү дайрч дээрэмдсэн террорист халдлагын улмаас Казахстаны үндэсний гвардийн цэргийн ангиас гурван ч цэргийн албан хаагч амь алдсан. Өөр 40 орчим хүн шархдаж гэмтсэн. Ажиллагааны үеэр зэвсэгт дайчдаас 12 хүнийг устгасан ч өнөө хүртэл хотод аюулын онц байдал зарласан хэвээр байна. Хотод хөл хорио тогтоон интернетийн үйлчилгээг хаагаад байгаа хэвээр. Засгийн газраас ард иргэдийг тайван байхыг уриалж сандарч тэвдэхгүй байхыг анхааруулж байна.
Бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яам Актобед болсон үйл явдлыг террорист халдлага гэж байгаа ч Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь ч албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна. Засгийн газрын тэргүүн Карим Масимов “Төрийн тэргүүн энэ асуудлыг хяналтдаа байлгаж байна” л гэж байна.
Засгийн газар улс орондоо лалын хэт даврагч үзэл дэлгэрч байгаагаас зэвсэгт дайчид идэхжиж байна гэж үзэж байгаа юм. Энэ оны хоёрдугаар сард Сирийн зэвсэгт мөргөлдөөнд оролцохоор явах гэж байсан 11 хүнийг мөн л Актобе хотод саатуулсан.
Казахстаны парламент дахь мажилисын нийгэм соёлын асуудлаарх байнгын хорооны дарга Камал Бурханов “Извести” сонинд өгсөн ярилцлагадаа сүүлийн жилүүдэд хэт даврагч хүчнүүдэд гаднын нөлөөлөл эрс өссөн гэж тэмдэглэж байна.
“Казахстанд лалын урсгал нь явцуурлаас ангид, төр засагтаа хүлээцтэй ханддаг. Харин хэт даврагч үзэл байна. Сүүлийн жилүүдэд энд гаднын нөлөөлөл, ялангуяа хөдөөд өссөөр байна. Гэхдээ өнөө хүртэл хүчтэй эсэргүүцэл, дайралт гараагүй байна. Ийм тэсрэлт лалынхны гол баяр ариун Рамадан сарын өмнө л гарч магадгүй юм. Өнөөгийн энэ үйл явдал ч өдөөн хатгасан шинжтэй байна гэж үзэж болно” гэж Бурханов хэлжээ.
Түүнийхээр бол хэт даврагчдын ингэж идэвхжиж байгаа нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбоотой байж магадгүй гэнэ.
“Энэ жил Казахстаны хувьд нэлээд түгшүүртэй, нэг биш удаа жагсаал цуглаан болж, нефтийн үнэ унаснаар эдийн засаг хүнд байна. Мэдээж энэ бүхэн ард түмний амьдралд нөлөөлж байгаа. Үүнийг дагаад хэт даврагч хүчин идэвхжиж байна” гэж Казахстаны парламентч тэмдэглэсэн байна.
6-HANIIG ALAA GEED GEED TSAANA NI HEDEN ZUUGAARAA BAIGAA BOSOGCHIDIG DIILEH UU??,,TANUUSIN GER BULIIG CHINI BARITSAAND AVAHAD L BUH YUM DUUSAASHDEE.
HEDEN KAZAH BUUDAAL BIZ.
6-G ALLAA GEHED TSAANA NI 600-NI HARAAD SUUJ BAIGAA.INGEED ZOGOSNO GEJ BAIHGUI,NAZARBAYEV MUU NOHOI
хэнээр ч хэлүүлэлтгүй, энэ асуудлын ард Казакстаныг үймүүлэх гэсэн АНУ-ын бодлого нуугдаж байна шүү дээ... Эцсийн дүн нь мөн л Оросын эсрэг ....
manaihan harin huleetstei taivan taldaa humuus yum da,yamar ch baisan hucherhiilel hereggui shu humuuse jinhene gai irne
Төсөрхөн Казахстаны Актобе хотод зэвсэгт этгээдүүд зэвсгийн хоёр ч дэлгүүрт халдан хүний амь хөнөөгөөд дараа нь цагдаагийн хэсэг, цэргийн анги руу дайрч олон хүний амь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Тэд цэрэг цагдаагийнхантай буудалцаж цэрэг, цагдаагийн тус бүр гурван хүний аминд хүрсэн. Хүчнийхэн зэвсэгт этгээдүүдийг аюулгүй болгон зургаан ч хүнийг нь устгаж, хэд хэдийг баривчилсан ч нэлээд хэсэг нь нуугдаж амжсан гэж мэдээлсэн юм.
Бид энэ үйл явдлын талаар БНКазУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тодруулахад нэгдүгээр нарийн бичгийн дарга Жусуф Нурбатаревич Орынбай нь “Энэ бол улс төрийн ямар нэг шинжгүй, цэвэр эрүүгийн шинжтэй дээрэм тонуулын төдий хэрэг. Бусад гэмт хэргээс онцгойлон үзээд байх зүйлгүй” гэсэн хариу өгсөн.
Гэтэл энэ зэвсэгт халдлагын хариуцлагыг “Казахстаныг чөлөөлөх арми” гэдэг өнөө хүртэл нэг их нэрд гараагүй байсан байгууллага хүлээсэн байна. Тэдний мэдэгдэлд “энэ бол Казахстаны ардчилсан хөгжлийн замыг баримтлагчдын эхний тулаан”, “Назарбаевын дарангуйллын эсрэг ажиллагаа” гэсэн байна.
Энэ бол нэлээд хэдэн жилийн өмнө Ойрхи дорнодод болж байсан “Дундад азийн хавар” Казахстанд эхэлж байгаа нь энэ гэж ОХУ-ын Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский “Известия” сонинд хэлсэн байна.
Өнөө хүртэл мэдэгдээгүй байсан “Казахстаныг чөлөөлөх арми” бол мэдээж Назарбаевыг түлхэн унагааж, Казахстаныг лалжуулах зорилготой байгууллагуудын л нэг. Энэ бол “Дундад азийн хавар”-ын л сценари. Гол зорилго нь Бүгд найрамдах улсыг хагалан бутаргаж Хятадад эрчим хүч нийлүүлэхийг нь зогсоох явдал гэж Евгений Сатановский үзэж байна. Үнэхээр Казахстан бол хятадын үндсэн нийлүүлэгчийн нэг.
Сатановскийнхаар бол иймэрхүү хэт даврагч байгууллага Дундад Азиар л нэг байгаа. “Узбекстаны лалын хөдөлгөөн”, Тажикстаны лалын сэргэн мандлын нам, Афганистанд “Аль-Кайда”-тай ойр нам гээд л... Эд бүгд л Катар, Саудын Арба, Турк болоод АНУ, Их Британи, Францын дэмжлэгтэй ажилладаг. Бүгдээрээ л Орост шууд биш ч аюул заналхийлж байгаа юм.
Дундад Азийн дэглэмүүдийг унагаах, ялангуяа оростой олон км-ээр хиллэдэг Казахстаны өнөөгийн дэглэмийг унагах нь онц аюултай. Ийм болохоор үүнийг онцгойлон үзэх ёстой гэж Сатановский үзэж байна.
Актобед зэвсгийн дэлгүүр лүү дайрч дээрэмдсэн террорист халдлагын улмаас Казахстаны үндэсний гвардийн цэргийн ангиас гурван ч цэргийн албан хаагч амь алдсан. Өөр 40 орчим хүн шархдаж гэмтсэн. Ажиллагааны үеэр зэвсэгт дайчдаас 12 хүнийг устгасан ч өнөө хүртэл хотод аюулын онц байдал зарласан хэвээр байна. Хотод хөл хорио тогтоон интернетийн үйлчилгээг хаагаад байгаа хэвээр. Засгийн газраас ард иргэдийг тайван байхыг уриалж сандарч тэвдэхгүй байхыг анхааруулж байна.
Бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яам Актобед болсон үйл явдлыг террорист халдлага гэж байгаа ч Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь ч албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна. Засгийн газрын тэргүүн Карим Масимов “Төрийн тэргүүн энэ асуудлыг хяналтдаа байлгаж байна” л гэж байна.
Засгийн газар улс орондоо лалын хэт даврагч үзэл дэлгэрч байгаагаас зэвсэгт дайчид идэхжиж байна гэж үзэж байгаа юм. Энэ оны хоёрдугаар сард Сирийн зэвсэгт мөргөлдөөнд оролцохоор явах гэж байсан 11 хүнийг мөн л Актобе хотод саатуулсан.
Казахстаны парламент дахь мажилисын нийгэм соёлын асуудлаарх байнгын хорооны дарга Камал Бурханов “Извести” сонинд өгсөн ярилцлагадаа сүүлийн жилүүдэд хэт даврагч хүчнүүдэд гаднын нөлөөлөл эрс өссөн гэж тэмдэглэж байна.
“Казахстанд лалын урсгал нь явцуурлаас ангид, төр засагтаа хүлээцтэй ханддаг. Харин хэт даврагч үзэл байна. Сүүлийн жилүүдэд энд гаднын нөлөөлөл, ялангуяа хөдөөд өссөөр байна. Гэхдээ өнөө хүртэл хүчтэй эсэргүүцэл, дайралт гараагүй байна. Ийм тэсрэлт лалынхны гол баяр ариун Рамадан сарын өмнө л гарч магадгүй юм. Өнөөгийн энэ үйл явдал ч өдөөн хатгасан шинжтэй байна гэж үзэж болно” гэж Бурханов хэлжээ.
Түүнийхээр бол хэт даврагчдын ингэж идэвхжиж байгаа нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбоотой байж магадгүй гэнэ.
“Энэ жил Казахстаны хувьд нэлээд түгшүүртэй, нэг биш удаа жагсаал цуглаан болж, нефтийн үнэ унаснаар эдийн засаг хүнд байна. Мэдээж энэ бүхэн ард түмний амьдралд нөлөөлж байгаа. Үүнийг дагаад хэт даврагч хүчин идэвхжиж байна” гэж Казахстаны парламентч тэмдэглэсэн байна.
0 Сэтгэгдэл
Зочин
Америкийн бодлого Казакыг Украйн болгох нь л дээ.
2016.06.09
2016.06.09
2016.06.09
2016.06.09
2016.06.09
2016.06.09