Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Германы канцлер Ангела Меркель Хятадад айлчилна
Германы канцлер Ангела Меркель энэ сарын 12-ны өдрөөс БНХАУ-д ажлын айлчлал хийх нь. Тэрээр айллалынхаа эхний өдөр Бээжинд засгийн газар хоорондын зөвлөлгөөн хийж БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцянтатй уулзана гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хун Лэй мэдэгдсэн байна.
“Ангела Меркель канцлерын алба хаших хугацаандаа БНХАУ-д ес дэх удаагаа айлчлах гэж байна. Бээжинд ирээд тэрээр БНХАУ-ын дарга Си Зиньпин, Ерөнхий сайд Ли Кэцян нартай уулзаад, дараа нь Шэньяныг зорино” гэж албан мэдээнд дурджээ.
Ангела Меркель, Ли Кэцян нарын 2011 онд эхлэлийг нь тавьсан хоёр орны засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн механизмыг агуулдаг эл зөвлөлгөөнд энэ удаа хоёр талын 20 сайд, тэдний орлогчид оролцох юм байна. “Сүүлийн жилүүдэд Хятад, Германы харилцаа үр ашигтай хэмжээнд хүрч байна. Энэ нь хоёр талын албаны хүмүүсийн харилцан айлчллалаар баталгаажиж байна” гэж Хун Лэй тэмдэглэжээ.
Хятадын дипломат бас БНХАУ, Герман хоёр хоёр талын харилцаагаа бэхжүүлэх, бүс нутгийн болон дэлхий дахины асуудлаар нягт уялдаатай байхыг дэмжсээр ирсэн юм. Энэ нь хоёр орны сонирхолд нийцэж байгаа төдийгүй европ-хятадын хаилцаа, дэлхий дахинд тогтвортой байдлыг бэхжүүлэхэд нийцэж байгаа юм гэж мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл