Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Туркийн Стамбулд дэлбэрэлт болж 11 хүн амь үрэгдлээ
Туркийн Стамбул хотын төв Везнежилер районд мягмар гарагийн өглөөгүүр автобусын буудлын дэргэд дэлбэрэлт болж 11 хүн амь үрэгдлээ гэж нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Стамбул хотын дарга Васил Шахин үүний дараахан дэлбэрэлтийн улмас 11 хүн амь алдаж, 36 хүн шархадлаа гэж мэдэгдсэн байна. Минижүүлсэн машин дэлбэрэх үеэр амь алдагсдын дотор цагдаагийн долоон ажилтан байжээ.
Дэлбэрэлтийн гол зорилго нь цагдаагийн ажилтнуудыг хөнөөхөд чиглэсэн нь тэдний сууж явсан автобус ирэх үед дэлбэрэлт болсноос харагдаж байна гэж албаныхан мэдэгдэж байна.
Сүүлийн үед Стамбул хотод ийм халдлага олон гарах болж байгаа юм. Тавдугаар сарын дундуур Малтепе районд бөмбөг дэлбэрсэн бол үүний өмнө мөн л минижүүлсэн автомашин дэлбэрч найман хүн өртсөний тав нь цэргийн албан хаагч байсан юм. Ихэнх халдлагын хариуцлагыг Туркт хориглосон Курдистаны ажилчны нам хүлээж байгаа юм. Тэд Анкара курдуудын эсрэг өнгөрсөн оны долдугаар сараас тусгай ажиллагаа явуулсныг эсэргүүцэн ийм арга хэрэглэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл