Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Лалын улс”-ынхан өөрийнхөө 22 дайчныг цаазалжээ


Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн өөрийнхөө 22 дайчныг хулчийлаа гэсэн шалтгаар цаазалсан хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Иракт алан хядагчдын эзлээд байсан Мосул хот руу  засгийн газрын цэргүүд дайрах үеэр байрлалаа орхин зугтаасан учраас тэднийг  цаазалсан байна гэж Иракийн цэргийн тагнуулынхан мэдээлснийг тус улсын мэдээллийн агентлаг дамжуулжээ. Цаазлуулсан дайчдын ихэнх нь арабын орнуудаас очсон дайчид байсан гэж мэдээнд дурдсан байна.
Иракт нийслэл Багдадын дараа орох том  Мосул хотыг “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхнээс иракийн арми, курдууд, шийтийн отрядууд чөлөөлөөд байгаа юм.
Иракын нутаг дэвсгэрт Засгийн газрын цэргүүд, босогчид болон “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн хооронд ширүүн тулалдаан болж засгийн газрын талынхан 27 тосгон, сууринг лалын зэвсэгт дайчдаас чөлөөлөөд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан