Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Казахстаны ЭСЯ: Актобед жирийн л нэг эрүүгийн гэмт хэрэг гарсан
Казахстаны Актобе хотноо зэвсэглэсэн этгээдүүд зэвсгийн дэлгүүрт халдан дээрэм хийгээд дараа нь цэргийн анги руу дайрч нийт зургаан хүний амь бүрэлгэсний дараа терроризмын аюулын дээд түвшин буюу “улаан” түгшүүр зарласан байна.
Хотын иргэдийг онцын шаардлагагүй бол гудамжинд гарахгүй байхыг анхааруулсны зэрэгцээ хотод иргэдийн зорчих хязгаарлалтын бүс тогтоосон байна. Одоо хотын гудамжинд хүмүүс бараг байхгүй, нийтийн тээврийн хэрэгслийг зогсоож агаарт нисдэг тэрэг эргүүл хийж байна. Актюбины мужийн амбан захирагч Бердибек Сапарбаев телевизээр ард иргэддээ хандаж хүмүүсийг тайван байхыг уриалаад “Одоо нөхцөл байдал тайван тогтвортой, хяналтад байна” гэж мэдэгджээ.
Ням гарагт Актобе хотын зэвсгийн “Паллада” дэлгүүрт зэвсэглэсэн этгээдүүд дайран орж худалдагч, хамгаалалтын ажилтны амийг хөнөөгөөд, цагдаагийн гурван ч ажилтныг буудан шархдуулсан юм. Дараа нь зэвсгийн бас нэг дэлгүүрт халдахдаа нэг үйлчлүүлэгийн амийг хөнөөсөн бол өөр нэгнийг шархдуулжээ. Энэ Тэднийг цагдаагийнхантай буудалцах үеэр гурван ч дээрэмчин алагдаж, нэг нь шархадсаныг цагдаагийнхан саатуулсан байна.
Улмаар дээрэмчид шугамын автобус барьцаалан ойролцоох цэргийн анги руу дайрах үеэр цэргийн гурван ч албан хаагч амь үрэгдэж зургаан хүн шархаджээ. Цэргийнхэн тэдний дайралтыг няцаах үеэр нэг дээрэмчин алагдаж, бас нэг нь шархадсаныг олзолж авчээ.
Энэ бүх халдлагын улмаас нийт зургаан хүн амь үрэгдэж, 10 хүн шархадсаны дотор цэргийн албан хаагч зургаа, цагдаагийн ажилтан гурав байна гэж Казахстаны албаны хүмүүс мэдэгдэж байгаа ч гадаадын хэвлэлүүдэд шархдагсдын тоог 20 хүрсэн гэж бичиж байна.
Казахстаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Алмас Садубаев “Дээрэмчдийг цэргийн анги руу дайрах үеэр нэг офицер, гэрээт цэргийн албан хаагч нэг дайчин амь үрэгдэж есөн хүн шархадсан “ гэж мэдээлжээ.
Актобе нь Казахстаны баруун нутаг дахь Актюбинск мужийн төв, 400 орчим мянган хүнтэй хот юм. Одоо хотод үүрэн телефоны харилцаа, интернет тасалдаад байгаа гэж оршин суугчид нь мэдээлж байна.
Казахстаны Гадаад хэргийн яам энэ тухайд дээрх халдлагыг шашны хэт даврагч бүлэглэлийнхэн үйлдсэн гэж тайлбарлалаа.
Нийслэл Астана орох төв зам дээр цагдаа, цэргийнхэн машин бүрийг шалгаж байгаагаас болоод замын түгжрэл асар их байна гэж мэдээлж байна. Нэг жолооч “Бүх машиныг нэг бүрчлэн шалгаж байгагаас бид 50 минут зогсон хүлээж байна. Араас машин ирсээр түгжрэл хэдэн км урт үргэлжилж байна. Цэрэг, цагдаагийнхан машин бүрт ямар ямар хэдэн сууж яваа болон тээшний савыг нэг бүрчлэн шалгаж байна” гэж ярьжээ.
Зэвсэглэсэн дээрэмчид нийт хэдэн хүн байсан талаар тодорхой тоо мэдээнүүдэд байхгүй байгаа ч Казахстаны хууль сахиулах байгууллагын эх сурвалж “дээрэмчдийн нэлээд хэсэг нь нуугдаж амжсан” гэсэн байна.
Зэвсэглэсэн этгээдүүд зэвсгийн хоёр ч дэлгүүр дээрэмдэн, цагдаагийн хэсэг, цэргийн анги руу дайрсан нь жирийн л нэг эрүүгийн гэмт хэрэг үү, эсвэл терроризм уу, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл үү гэсэн олон асуулт гарч зарим хэвлэл Украинтай адил “Майдан” буюу хувьсгал эхэллээ гэсэн таамаг дэвшүүлж эхэлсэн тул бид холбогдох албаны эх сурвалжаас дээрх асуултад хариу авахыг зорьсон юм.
БНКазУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Жусуф Нурбатаревич Орынбайгаас энэ тухай тодруулахад “Энэ бол улс төрийн ямар нэг шинжгүй, цэвэр эрүүгийн шинжтэй дээрэм тонуулын төдий хэрэг. Бусад гэмт хэргээс онцгойлон үзээд байх зүйлгүй” гэсэн хариу өглөө.
ЯАЛАА ГЭЖ ЖИРИЙН ГЭМТ ХЭРЭГ БАЙХАВ ДЭЭ.АМЕРИКЧУУД ЭНЭ УЛСЫГ УКРИАНЫ АРААС ОРУУЛЖ ОРОСЫН ХИЛ ДЭЭР АЛСДАА ЦЭРЭГ БАЙРЛУУЛАХ ГЭСЭН ӨНИЙГ ХҮСЛИЙН ТОД ЖИШЭЭ

0 Сэтгэгдэл
2016.06.09