Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Сталины хамгийн том хөшөөний түүх
Зөвлөлт төрийн тэргүүн, дарангуйлагч их Сталины дэлхий дээрх хамгийн том “хөшөө” Чехийн нийслэлд эргээд босох нь. Эргээд гэхийн учир нь 60 жилийн тэртээ энэ хөшөөг босгох гэж байгаа Летений ажиглалтын талбайд Сахалт багшийн ажилчин, тариачин, цэргийнхэнтэй байгаа 15 метр өндөр хөшөө эх загвараараа байж байсан юм байна.
1955 онд их Сталины дурсгалд зориулсан энэ хөшөөг чехийн ард түмний хөрөнгөөр босгож, нээлтэд нь Никита Сергевич Хрущев оролцож байж. Хожим нь Сталиныг шүүмжилж нэрд гарсан, эрдэнэ шишчин хочтой энэ удирдагч тэр үед Сталиныг шүүмжилсэнгүй, харин ч уран барималч Швецид нь Лениний одон гардуулж байжээ.
Харамсалтай нь хөшөө удаан насалсангүй. 1962 онд хуралдсан ЗХУКН-ын ХХ их хурал сахалт Сталиныг алуурчин, зандалчин хэмээн бут ниргээд, түүнийг тахин шүтэхийг нугалаа гэх нь тэр. Ингээд чехүүд дэлхийд ганцхан энэ аварга хөшөөгөө буулгах боллоо. Динамитаар тэсэлсэн ч эхний дэлбэрэлтээр ердөө л гаднах хэсгүүд нь нурж, төмөр бетонон рам нь үлдэж. Дахиад гурван ч удаа дэлбэлж байж арай гэж нураасан байна.
Чехийн нийслэл Прагийг зөвлөлтийн улаан арми фашистуудаас чөлөөлсний 10 жилийн ойд зориулан босгосон энэ хөшөө үнэхээр аварга том. 15 метр өндөр, 22 метр урт, 32 мянган ширхэг чулуун бүтэцээс бүрдсэн нийтдээ 14 мянган тонн жинтэй байжээ. Гэхдээ л чехүүд тэр үед энэ хөшөөг баяртайгаар нураасан юм.
Хөшөөг буулгасан ч газар доорхи байгууламж нь хэвээр үлдэж бараг 20 жилийн турш төмсний агуулах болж байсан гэнэ.
1989 оны өнгөт хувьсгалын дараа газар доорхи энэ байгууламжид рок-клуб нээсэн ч 1990 оны аравдугаар сард хувийн анхны “Радио Сталин” гэдэг станц нэвтрүүлгээ эндээс цацаж байсан гэнэ.
Харин одоо аугаа удирдагч Сталины нь хөшөөг дахин босгох гэж байна гэж олросууд нэг баярлаад байх зүйлгүй, энэ аварга том хөшөөг жинхнээр нь босгохгүй зөвхөн энэ хөшөөний загварын уралдаанд тэртээ 60 жилийн өмнө түрүүлж, зөвлөлтийн Лениний одонгоор шагнуулж байсан уран барималч Швецийн эмгэнэлт хувь заяаны тухай баримтат киноны зураг авахад зориулан тайз маягаар босгох юм байна.
60 жилийн тэртээ ч, ер нь өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст чехүүд ЗХУ, оросуудад талтай сайн байсангүй. Ялангуяа 1968 онд зөвлөлтинй улаан армийн цэргүүд Прагад дайран орж чехийн босогчдын цус урсган дарж, үндэсний үзэлт, эх оронч Засгийн газрын гишүүдийг нь ЗХУ-д аваачин шийтгэсний дараанаас коммунизм байгуулагч ЗХУ-д тун дургүй байсан юм.
Сталины энэ аварга том хөшөө босоо байсан бүхий л үед чехүүд түүнийг “Хиаманд дугаарлаж байгаа нь” гэж хошигнон нэрлэдэг байж.
Хөшөөг ингэж шоглон нэрлэхээс гадна хөшөөг бүтээгч уран барималч, гэр бүлийнхэнд нь хандах хандлагаас болоод Швецийн эхнэр удалгүй амиа хорлосон бол, уран барималч Швец ч хөшөөг нээсний дараахан амиа хорлосон гэнэ. Одоо чехүүд энэ эмгэнэлт хувь заяаны тухай баримтат кино хийх гэж байгаа нь энэ.

0 Сэтгэгдэл