Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын эсрэг хоригийг чангатгахыг Савченко шаардлаа


Оросын шоронгоос суллагда:ж очсоныхоо дараа намын жагсаалтаар шууд Украины Парламент Дээд Радагийн гишүүн болсон нисгэгч Надежда Савченко Оросын эсрэг хоригоо чангатгахыг барууны орнуудаас шаардаж байгаагаа Bild  хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ хэмээн Deutsche Welle хэвлэл дамжууллаа.

Оросын хоёр сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн Орост хулгайлагдан шүүхээс 22 жилийн ял сонсоод байсан ч Украины засгийн газрын чармайлтаар суллагдаж очоод байгаа, цэргийн нисгэгч Надежда Савченкогийнхоор бол “Орост  улс төр, эдийн засгийн ихээхэн дарамт үзүүлэх ёстой”,  хүчийг нь хязгаарлах арга хэмжээ авах ёстой гэнэ. “Намайг хулгайлж, шийтгэж, бас Украинд цэргүүд үхэж байхад Германд оросын эсрэг хоригийг зөөллөх тухай ярьж байна шүү дээ” гэж Савченко мэдэгджээ.

Тэр бас “Москва дэлхийгээс шинэ шинэ бүс нутгийг эзлэн авахыг санаархаж, хэзээ ч сэтгэл нь ханахгүй” гэсэн байна. .
Берлин оросын эсрэг эдийн засгийн хоригоо шат дараалуулан бууруулахаар бодож байгаа гэж Германы Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мартин Шефер тавдугаар сарын 27-нд саналаа илэрхийлсний хариуд Савченко ингэж мэдэгдэж байгаа юм.

Үүнээс нэг хоногийн дараа Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер бас оросын эсрэг хоригийг үргэлжлүүлэх нь өөрсдөд нь хүндрэл учруулж байна гээд “Оросын эсрэг хоригийг үргэлжлүүлэхийг эсэргүүцэх хүч Европын холбоонд улам өссөөр байгааг бид харж байна. Үнэхээр ч өнгөрсөн жилтэй харьцуулахад хүндрэл улам нэмэгдэж байна” гэж мэдэгдсэн юм.
Тавдугаар сарын 25-нд Германы канцлерийн орлогч Зигмар Габриэль Росток хотноо Оросын засгийн газрын төлөөлөгчидтэй уулзахдаа Оросын эсрэг хоригоо цуцлах саналтай байгаагаа илэрхийлж байсан юм. “Энэ бүхнийг шийдэхэд  зөвхөн яриа хэлэлцээ л тус болно” гэж тэр тэмдэглэжээ.

  Украины Дээд Радагийн дарга Андрей Парубий саяхан парламентын хуралдаан дээр  украины зүүн нутгуудад ЗХУ-ын бусад бүс нутгаас хүмүүсийг төлөвлөгөөтэйгөөр, зохион байгуулалттай нүүлгэн шилжүүлж байсан, ийм болохоор Донбассын иргэдийн саналаар асуудлыг шийдвэрлэж тусгаар тогтнуулна гэдэг утгагүй гэж мэдэгджээ. “Дорнод украинд Кремль сая сая украин хүнийг устгасан. Москвагийн булаан эзлэгчид  тэнд амьдарч байсан бидний өвөг дээдсийг алж устгаад оронд нь улс орныхоо өнцөг булан бүрээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлж суурьшуулсан. Өнөөдөр украины газар нутгийн талаар тэднээс санал асуугаад шийдэж болох уу” гэж Парубии онцолжээ.  

Европын холбооны гишүүн орнууд, АНУ хамтраад ОХУ-ын эсрэг хязгаарлагдмал хориг тогтоон 2014 оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Энэ бүхнийгээ барууны орнууд Крымыг ОХУ-д хүчээр нэгтгэсэнээр шалтаглаж байсан бол сүүлдээ Украины зүүн нутаг Донбасс, Донецкт болж байгаа зэвсэгт мөргөлдөөнд ОХУ далдуур цэргээ оролцуулж, салан тусгаарлагчдад нууцаар зэвсэг нийлүүлж байгаа гэж үзэн чангатгаад байгаа юм. Хязгаарлагдмал хоригт гол төлөв эрчим хүч, батлан хамгаалах, санхүүгийн секторыг хамруулсан юм. Энэ бүхний хариуд ОХАУ бас Европын холбооны орнуудаас хүнсний бүтээгдхүүн оруулахыг хориглож, ийм тохиолдолд шууд устгаж байгаа юм. Саявтар Монгол улсын иргэн Европын холбооны орнуудаас худалдаж авсан жимс, жимсгэнэ тээвэрлэн Алтайн хязгаарт орж ирснийг Оросын мэргэжлийн хяналтын байгууллагынхан газар дээр нь устгасан билээ.

0 Сэтгэгдэл
энэ гичийг сайн хашраагаад өгөх байсан
энэ гичийг сайн хашраагаад өгөх байсан
Украйнчууд өөрсдийн тэнэгээ ойлгохгүй байж бусдыг буруутгаад хэрэггүй. Тэнэг ард түмэн бусдын хоол болно гэдгийг бүгд мэднэ. Украйнчууд ухаантай байсан бол хоорондоо хагаралдаж орос, халимаг, еврэй нараа гадуурхахгүй байсан. Гэвч Югославын жишээг давтсан. Үүнд тэд өөрсдөө л буруутай. Югославыг задалсан гэж АНУ-ыг буруутгадаггүй.
Саваагүй нохой саранд хуцнаа... гэж
Хамгийн их уншсан