Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдээ шийтгэх гэсэн биш төөрүүлчихэж


Японы хамгийн хойд нутгийн Хоккайдо арал дээрх Нанаэ тосгоны иргэн эрэгтэй эмэгтэй хоёр долоон настай хүүгээ үгэнд орсонгүй, дэггүйтлээ хэмээн хашраах гэж  ой дундуурх зам дээр машинаасаа буулгаж орхиод хэсэг хугацааны дараа эргээд ирэхэд нь жаал хүү алга болсон байж.

Тавдугаар сарын 28-наас хойш сураг гарахгүй байгаа хүүг одоо японы Онцгой байдлын алба, цагдаа төдийгүй цэргийн албан хаагчид оролцсон 180 хүн зургаа дахь хоногтоо эрж хайж байгаа ч амжилтад хүрээгүй л байна.

Эрлийн багийнхан хүүг орхисон газраас тал тал тийш гурван км-ийн радиуст, хүмүүс өөр хоорондоо нэг метрийн зайтай яван самнаж байгаа ч ямар ч ул мөр олоогүй байна.

Хоккайдо арал нь харьцангуй цөөн хүн суурьшсан, ихэнх нутаг нь шигүү ойтой, баавгай, чоно элбэгтэй, эдгээр нь заримдаа хүн рүү дайрдаг газар гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан