Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Латвид хүүхдэд орос нэр өгөхийг ирэх намраас хориглоно


Латвийн парламент тус улсад хүүхэддээ латви бус нэр өгөхийг хориглох тухай хуулийн төслийг есдүгээр сарын 1-ний наана хэлэлцэж  батлахаар төлөвлөж байна. Латви бус нэр өгөх нь латви хэл, тус улсын ардчилалд хөнөөлтэй гэж Латвийн Хуульзүйн яам үзэж байгаа юм.

Одоо иргэний бүртгэлийн байгууллагуудад хүмүүсийн нэрийг  латви болгон өөрчлөх гэсэн төсөл загвар  гаргасан байна. Ухаандаа оросын Игорь нэртэй хүн латви дуудлага, гаралтай болгон Игорс болох юм.

“Шинэ дүрэм журам ёсоор бол эцэг эхчүүд хүүхдээ дуртайгаараа нэрлэж болохгүй. Тухайлбал шинэ хүндээ Мирон, Кирилл, Гавриил гэсэн орос нэр өгөхөөр шийдсэн бол татгалзана” гэж Хуульзүйн яамны Улсын бүртгэлийн байгууллага мэдэгджээ.

Хуулийн төслийг  Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын хуралдаанаар  хэлэлцээд одоо Гадаад хэрэг, Дотоод явдал, Боловсрол, нийгмийн халамжийн яамуудаар хэлэлцүүлэн санал авах шатандаа явж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Зөв л юм болж Яагаад гэвэл оросууд социалист түрэмгийллийн үед эдгээр орнуудад маш олноор очиж суурьшсан ба эдгээр орнууд оросоос тусгаар улс болсон ч гэсэн оросууд нь эх орондоо буцаагүй үлдснээс болоод хүн амынх нь 60-с ч илүү хувь нь оросууд болчихоод байгаа нь их л хэцүү асуудал юм Ингээд ч болов ямра нэг хязгаар тавих нь зөв ш дээ Оросууд ийм замаар бусдын газар нутгийг эрхэндээ оруулж эзэмших эзэн нь болох замаар явж ирсэн түүхтэй Буриадыг харахгүй юу нэг тод жишээ нь байж байна
Фашизмын түрэмгийлэлд яаж зовж байсан оросын арми идэр насандаа яваа залуучууд амь насаараа хамгаалж улсыг нь фашистын дарлалаас чөлөөлж өгсөн гэтэл капиталист мөнгөний нийгэм хүч түрж америкийг шүтдэг болоо шив дээ бас муухай юм аа
ЖИНХЭНЭ ТЭНЭГЛЭЛ БАС АДИЛХАН АРДЧИЛСАН МАЛНУУД БАЙГАА БИЗ
полный абсурд
энэ улсынхан эрүүл ухаантай юм болов уу? хүүхэддээ хэн гэж нэр өгөхийг ээж аав нь мэдэхээ болих нь уу?
Хамгийн их уншсан