Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Торонд нь хүүхэд унаснаас болж гориллыг буудаж аллаа


Америкийн Огайо мужийн Цинциннати хотын амьтны хүрээлэн үзэж явсан хүний гурдван настай жаал хүү Харамбе нэртэй 180 кг жинтэй горилл сармагчны  торонд унасан учраас амьтны хүрээлэнгийн ажилтнууд гориллыг буудаж хөнөөхөд  хүрсэн байна. 17 настай горилл уг нь жаал хүүд нэг их заналхийлээгүй, аваад тор луу шидсэн  гэж нүдээр үзсэн хүмүүс ярьжээ. Хүүг эмнэлэгт аваачсан ч амь насанд нь аюултай бэртэл гэмтэл аваагүй гэнэ.

Амьтны хүрээлэнгийн захирал Тейн Мейнардын хэлснээр бол унтуулах эм бүхий сумаар буудаж болох байсан ч энэ нь удаан үйлчилгээтэй болохоор энэ хооронд хүүхдийн амь насанд аюул учирч мэднэ гэж болгоомжлоод байлдааны сумаар буудаж хөнөөсөн гэнэ.

Энэ явдал ингээд өнгөрсөн ч гэсэн амьтны хүрээлэнгийн гориллыг өрөвдөж хамгаалсан хүмүүс хүүхдээ торонд унагааж, үүний улмаас ховор амьтны амийг хөнөөхөд хүргэсэн хариуцлагагүй аав ээжийг нь шийтгэх ёстой гэж шаардаж эхэлжээ.
Ийм шаардлагад одоогоор 14 мянга гаруй хүн гарын үсгээ зурж эсэргүүцлээ илэрхийлээд байна. “Ийм хариуцлагагүй, үр хүүхдээ анхаардаггүй хүмүүсээс болж Харамбе гориллын амийг хөнөөлөө. Ийм учраас бид энэ айл үр хүүхэддээ хэрхэн халамж анхаарал тавьдаг, тэр жаал, ах эгч нар нь ямар байдалтай өсч хүмүүжиж байгааг судалж, эцэг эхэд нь хариуцлага тооцохыг шаардаж байна” гэж www.change.org сайтад нийтэлжээ.

0 Сэтгэгдэл
төлүүлэх хэрэгтэй
Hvvhdee amitnii torond unatal yugaa harj bsn ergvv malnuud ve etseg eh ni gej.hvmvvs zov yum yarisan bna shdee
Хамгийн их уншсан