Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Орос Хятад хоёрыг НАТО рельсийн их буугаар тогтооно

ОХУ-ын зүгээс Сири дэх алан хядагчидтай тэмцэх зорилгоор байршуулсан орчин үеийн байлдааны зэвсэг, техник нь АНУ-ын Батлан хамгаалах салбарын албан тушаалтнуудыг ихэд бишрүүлсэн гэнэ. Иймээс америкчууд Оросыг төдийгүй Хятадыг давхар айлган, дуулгавартай болгох шинэ төрлийн зэвсэг үйлдвэрлэн гаргах тухай бодож эхэлсэн гэж “The Wall Street Journal” сонин мэдэгдлээ.

“Center for a New American Security” төвийн цэргийн шинжээч Элбриж Колби гэгч нь тус сонинд ярилцлага өгөхдөө “АНУ уламжлалт давуу байдлаа алдаж байгаад би сэтгэл ихэд түгшиж байна” гэжээ. Орос нь алсын зайн тусгалтай “газар-агаар” ангиллын шинэ пуужин боловсруулж байгаа, мөн өөрийн хилийн орчим бүх л төрлийн объектуудыг устгах боломж бүхий радиоэлектрон сөрөг дайралт хийдэг шинэ технологи боловсруулж байгаа тул АНУ шинэ төрлийн зэвсэг, байлдааны технологи боловсруулах гарцаагүй шаардлагатай тулгараад байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Батлан хамгаалахын орлогч Роберт Уорк “Орос нь тэсрэх дэлбэрэх бодисын асар хол зайнд тээвэрлэдэг маш өргөн боломжтой, чадвартай гэдгийг үл тоож болохгүй” гэж мэдэгдэж байсан билээ.

Орос, Хятад хоёрыг тогтоож барих энэхүү шинэ зэвсэг нь рельсотрон буюу рельсийн их буу гэгч шинэ зэвсэг байх ёстой гэж Пентагон үзэж байгаа аж. Америкийн цэргийн зарим шинжээчийн үзсэнээр рельсийн их буу нь дарь, тэсрэх бодис шаарддаггүй, цахилгаан соронзон рельс буюу зам ашиглан сумыг асар өндөр хурдлуулан түлхэж чаддаг давуу талтай тул орчин үеийн зэвсэгт байх бүх нөхцлийг хангасан юм гэнэ. Цахилгаан соронзон орны хүч ашиглан рельс дээр байрлуулсан сумыг асар богино хугацаанд секундэд 5-6 км секунд хүртэл хурдлуулах чадвартай. Ийм өндөр хурдтай үед хэдхэн грамм жинтэй тусгай хуванцар хүртэл олон метрийн зузаантай төмөр бетон ханыг маш хол зайнаас ч төвөггүй устгах их эрч хүчтэй болдог.
Энэхүү их бууг ашиглах замаар Америкийн цэргийг Оросын хил рүү дөхөх чадварыг маш хялбар болгох боломжтой гэж Пентагон үзэж байгаа.

Гэхдээ одоо энэ их бууны зөвхөн эх загваруудыг турших хэмжээнд байгаа төдийгүй төслийг бүрэн гүйцэт объект болгон хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц хөгжөөгүй гэсэн маш их бэрхшээлтэй тулгарч байгаа юм байна. Цахилгаан соронзон орныг ашиглан сумыг асар хурдтай болгохын тулд маш их цахилгаан энерги шаардлагатай. Ийм их хэмжээний цахилгаанаар хангах нь тун амаргүй асуудал болж хувираад байгаа юм. Иймд рельсийн их бууг хэт дамжуулагчаар хангах гэх мэт олон асуудлыг богино хугацаанд шийдэх шаардлагатай тулгараад байгаа аж.

АНУ-ын цэргийн зөвлөхүүд нь энэхүү рельсийн их бууг ашиглан Балтын тэнгис орчмын орнуудыг Оросоос хамгаалах, Өмнөд Хятадын тэнгист арлуудын төлөөх тэмцэлд холбоотнуудаа Хятадаас хамгаалахад ашиглаж болно гэж үзэж байгаа аж.

2014 оны хавар Крымийн хойгийн оршин суугчид санал асуулга явуулан ОХУ-д нэгдсэнээс хойш Вашингтон ба Москвагийн харилцаа хямралын байдалд байгаа. Үүн дээр АНУ нь ОХУ-ыг Украйны зүүн өмнөд нутаг дахь салан тусгаарлагчдыг зэвсэг, цэргийн хүчээр дэмжиж байна гэж буруутгасаар байна. Гэвч ОХУ хариуд нь Украйн дахь салан тусгаарлагчдыг огт дэмжээгүй гэдгээ удаа дараалан баталаж байгаа юм. Мөн Сирид Башар Асадын эсрэг дайн явуулж байгаа алан хядагчдын эсрэг орчин үеийн сөнөөгч, бөмбөгдөгч онгоц ашигласан, 2000 км-ийн алсаас орчин үеийн пуужингаар цохилт өгсөн явдал нь АНУ ба түүний талыг баримтлагч орнуудын хувьд тун таагүй гэнэтийн бэлэг болсон. Учир нь, ОХУ-ыг 30-40 жилийн өмнө Зөвлөлтийн үед боловсруулсан хуучирсан техник, технологитой, нисгэгч ба онгоц, цэргүүд нь сайн бэлтгэгдээгүй гэж АНУ болон НАТО нь оросуудыг басамжилсаар ирсэн.

 Гэтэл бодит байдал дээр Орос Америк ба түүний ямар ч холбоотноос дутахааргүй, зарим тохиолдолд илүү гарсан танк, пуужин, сөнөөгч ба бөмбөгдөгч онгоцтой болохыг Сирид явагдаж байгаа ажиллагаа гэрчилсэн нь америкчуудыг ийнхүү сандралд оруулаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
hahaha
СУМ НЬ ТЭСЭРЧ ДЭЛБЭРДЭГГҮЙ. ЗҮГЭЭР Л ТӨМРИЙН ӨӨДӨС.ҮҮНЭЭС ХЭН Ч АЙХГҮЙ.
Хамгийн их уншсан