УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Путиныг АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй Финлянд уулзуулъя гэв
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх намар шинээр сонгогдох АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй уулзуулах ажлын Финлянд улс өөртөө хүлээн зохион байгуулж болдох юм гэж Финляндын ерөнхийлөгч Саули Ниинистё мэдэгдсэн байна.
Тэрээр нутгийнхаа TV1 телевизэд яриа өгөхдөө Орос, АНУ-ын тэргүүнүүдийн уулзалтын талаар ийм санаачилга гаргаж байгаагаа илэрхийлжээ. Ийм уулзалтыг Арктикийн зөвлөлийг 2017 он хүртэл хоёр жилийн хугацаатай төлөөлж байгаагийн хувьд энэ хүрээнд зохион байгуулж болох юм гэсэн байна. Тэр ийм уулзалт зохион байгуулахаар бүр 2013 онд санал дэвшүүлж байсан боловч Украин, Крымын үйл явдал өрнөөд амжил болоогүй, харин одоо тааламжтай үе ирж байна гэсэн байна.
Энэ уулзалтаар Арктикийн бүс нутгийн эзэмшил, байгаль орчныг хамгаалах, энэ бүсэд цэргийн ажиллагаа явуулах эсэх асуудлыг ярьж болно гэж Финляндын ерөнхийлөгч үзэж байна.
1991 онд Финляндын санаачилгаар байгуулсан Умард туйлын асуудлаарх Арктикийн бүсэд Дани, Канад, Финлянд, Исланд, Норвеги, Орос, Швед болон АНУ зэрэг орнууд багтдаг юм.

0 Сэтгэгдэл