УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Михаил Горбачевыг Украинд зорчихыг таван жилээр хориглолоо
Зөвлөлт холбоот улсын ерөнхийлөгч асан Михаил Горбачевыг Крымын талаар хэлсэн үгнийх нь төлөө Украинд зорчихыг нь таван жилээр хориглосон шийдвэрийг Украины Аюулгүй байдлын алба гаргалаа гэж эндхийн албан ёсны төлөөлөгч Елена Гитлянская мэдээлсэн байна.
“Улсын аюулгүй байдлыг хангах үүднээс, Крымыг Орост нэгтгэснийг зөвтгөснийх нь төлөө түүнийг Украинд зорчихыг нь таван жилээр хориглосон” гэж Гитленская пүрэв гарагт “Интерфакс” агентлагт хэлжээ.
Энэ хоригийн тухайд сэтгүүлчид Михаил Горбачевын The Sunday Times сонинд өгсөн ярилцлагадаа Крымыг ОХУ-д нэгтгэсэн Оросын ерөнхийлөгч Владимир Путины бодлогыг дэмжиж хэлснийг иш татаж байна. ЗХУ-ын ерөнхийлөгч асан Горбачев энд түүний оронд би байсан бол бас л тэгэх байсан гээд хэлчихсэн юм байна.
“Би бол ямагт ард түмний чөлөөт үзэл бодлын төлөө байсан, Крымын иргэдийн олонхи нь Оростой нэгдье гэж байсан шүү дээ” гэж Горбачев хэлсэн юм байна.
Харин Украины Радагийн “Ардын фронт” фракцын депутат Антон Геращенко энэ үгнийх нь төлөө Михаил Горбачевыг Европын холбооны улсуудад зорчих эрхийг нь хориглох тухай асуудлаар Киев дэх ЕХ-ны төлөөлөгчийн газарт хүсэлт тавьсан юм. Түүнийхээр бол Горбачев Украины “хар жагсаалт”-д орох ёстой гэнэ.
“Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг, түүнийг зөрчсөн яриа ярьж, хагалан бутаргахыг уриалдаг хүмүүс, Жириновский мэтийн хүний нэрсийн хар жагсаалт бидэнд бий. Түүнд Горбачевыг оруулахыг би Аюулгүй байдлын албанд санал болгож байна” гэж Геращенко хэлжээ. “Үнэндээ тэр надад яг шууд хандаагүй, заналхийлээгүй. Гэхдээ л бид энэ асуудлаар ямар байр суурьтай байгаагаа харуулах ёстой” гэж депутат хэлсэн байна.

0 Сэтгэгдэл