Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Барак Обама японы Хиросимад түүхэн айлчлал хийж байна


АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр /тавдугаар сарын 28 / японы Хиросима хотод айлчилж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ энэ хотод атомын бөмбөг хаяснаар 250 орчим мянган хүний амь бүрэлгэсэн болохоор Барак Обамагийн хувьд энэ хотод болох Их долоогийн уулзалтад оролцохоос илүүтэй чухал ач холбогдолтой айлчлал болж байгаа юм. Хиросимаг бөмбөгдсөнөөс хойш энд ирж байгаа АНУ-ын анхны тэргүүн нь Барак Обама болж байгаа юм.
Ийм ч учраас Хиросимапд аюулгүй байдлыг сахиулахаар 4000 цагдаа ажиллаж байна.

Барак Обама, Японы ерөнхий сайдп Синзо Абэ нар тусгай ёслолын үеэр үг хэлсний дараа атомын бөмбөг унасны гайгаар амь алдсан 250 мянган хүний нэрийг бичсэн дурсгалын самбарт АНУ-ын төрийн тэргүүн цэцэг өргөх юм байна. Обама бас атомын бөмбөгний золиос болсон хүмүүсийн дурсгалд зориулсан Гэмбаку сүмд зочлох юм.

Харин Барак Обама энэ хотод америкчууд атомын бөмбөг хаясны төлөө уучлал гуйхгүй хэмээн Цагаан Ордон мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Барак Обама ч энэ тухайд “Төрийн аль ч удирдагч ялангуяа дайны үед маш төвөгтэй шийдвэр гаргадаг юм” гээд энэ шийдвэрийг түүхчид л судлах ёстой гэсэн юм.

“Миний зорилго бол өнгөрсөн цаг үе рүү хандах биш, харин дайны үед аль ч талаас гэм зэмгүй хүмүүс  амь үрэгддэг, бидний хувьд бол яриа хэлэлцээний зарчмаар бүх дэлхийд энх тайван тогтоох, явдал. Бид даян дэлхийг атомын бөмбөггүй болгохын төлөөх тэмцлийг үргэлжлүүлэх явдал” гэж Барак Обама тэмдэглэжээ.

Америкчууд Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл 1945 оны наймдугаар сарын 6, 9-нд Хиросима,  Нагасаки хот дээр “Жаал хүү”, Бүдүүн” нэртэй атомын бөмбөг хаяснаар Хиросима хотод бөмбөгдөлтийн үеэр болон, эндээс үүссэн туяаны өвчнөөр нийтдээ 130 мянган хүн амь үрэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан