Энгийн хүмүүст тэр болгон харагдаад байдаггүй монголын эрмэх дээдэс сүүлийн үед унах онгоц, нисдэг тэрэг, бүр тийрэлтэт онгоцоор гангарч бийлэгжүү загнах болжээ. “Мон уран”-ы Б.Наранхүү л гэхэд Францаас 15 сая ам.долларын үнэтэй усан онгоц худалдаж авсан гэх. Түүний худалдан авсан онгоцыг Холливуудын одод таашаан өөрийн болгож олны нүднээс далд зугаа цэнгээндээ ашигладаг гэнэ. Эрхэм Б.Нарахүү ноёнтны усан онгоцны экбажид 25 ажиллаж өдөр шөнөгүй асарч тойголдог сурагтай.
Монголын толгой баячуудын нэг “Ажнай” Бат-Эрдэнэ ч гадагшаа явахдаа Хятадаас онгоц түрээсэлдэг тухай шар хэвлэлүүд бичдэг. Түүнээс гадна ноёнтны талбайд Оросын Cessna онгоц байдаг гэнэ. Түүнийг нь хараад атаархал төрсөн үү манай баячуудаас дөчөөд хүн уг онгоцыг захиалжээ. Ноён Бат-Эрдэнэ тэгээд ч зогсохгүй 100 сая ам.доллараар ачааны зориулалттай аварга том хөлөг онгоц худалдан авч далайн тээвэрт хүч үзэх гэж байна гэж юм мэддэг хүмүүс шивэр авир хийх болсон.
Цаг нь 15 мянган ам.доллараар нисдэг тэрэг түрээсэлдэг моодыг МАК-ийн Б.Нямтайшир дэлгэрүүлсэн хүн. Энэ эрхэм нууцлаг байхыг эрхэмлэн газараар сэгсчүүлж олны нүдэнд явахаас илүү торох юмгүй зорьсон газартаа хүрэхийг эрхэмлэдэг бололтой. Ямартай ч түүнд МИ-171, МИ-8Т нисдэг тэргүүд бий. Аюулгүй байдлыг нь бүрэн хангаж ослоос хамгаалах бүх л төхөөрөмжийг нэмж суурилуулсан түүний голионууд ан ав, ажил хэрэг гээд дээдсийн дунд завгүй үйлчилнэ.
1990 онд Сүхбаатар хөлөг онгоц хувьчлагдан Номин компанийн мэдэлд ирсэн түүхтэй. 150 хүн тээвэрлэж Монголын Швейцарийг зорих жуулчдад үйлчлэх уг онгоц эзэндээ чамгүй ашиг өгдөг гэнэ шүү. Энэ мэтчилэн хурдан морь сайхан машин гэж хошуурдаг байсан шинэ монголууд агаар, усаар аялахыг илүүд үздэг болжээ.