Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Халх гол”-ын чөлөөт бүс статусыг цуцлав

Б.БИЛГҮҮН

Дорнод аймгийн Халх гол сумд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоол 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр гарч байв. Тогтоолын төсөл өргөн барьсан Р.Бурмаа сайд дээрх тогтоол гарснаар газрын тосны цооног болоод байгаа Дорнод аймаг, тэр дундаа Халх гол сумыг чөлөөт бүсээр хөгжүүлж, хөдөө аж ахуйн шууд хөрөнгө оруулалт татах боломжтой гэж мэдэгдэж байсан юм.

Гэвч, орон нутгийн иргэдийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан тул тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж, “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болгосон юм. Дээрх тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, эхний хэлэлцүүлгээр батлах санал дэмжигдэн, батлагдлаа. Ингэснээр “Халх гол” чөлөөт бүс гэсэн статус цуцлагдаж, Үндэсний бүтээн байгуулалтын бүс болж байна.
Чөлөөт бүсийг эсэргүүцэж байсан хамгийн том шалтгаан нь 500 мянга га газраар бүсийн хязгаарыг тогтоож, хөгжүүлэх явдал байв. Харин дээрх тогтоолын төсөл батлагдсанаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн хэмжээ, хилийн зааг, мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагаа, тариалангийн технологи болон холбогдох бусад журмыг тогтоох нь харъяалах Монгол Улсын Засгийн газрын ажил болж байгаа юм.

УИХ-ын 2015 оны 75 дугаар тогтоолоор хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулахдаа тухайн үеийн хууль эрх зүйн зохицуулалт болох Газрын тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хуульд нийцүүлэн тус чөлөөт бүсийн газрыг улсын тусгай хэрэгцээний газарт авсан байдаг. 2015 оны долдугаар сарын 8-ны өдөр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор тус хуулийн 16-р зүйлийн 1.13-т “Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэж заасны дагуу Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийг Хөдөө аж ахуйн үндэсний бүтээн байгуулалтын бүс болгон хөгжүүлэх эрх зүйн үндэслэл бүрдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан