Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Москвад дээрэм хийх гэж банкинд хүн барьцаалсан этгээдийг устгажээ
ОХУ-ын нийслэлийн “Москвагийн кредит банк”-нд үл мэдэгдэх этгээд дайран орж банкны ажилтныг үйлчлүүлэгч таван хүний хамт барьцаанд авсан хэрэг лхагва гарагт гарчээ. Тусгай хүчнийхэн, цагдаа нар банкийг бүслэн хааж, гэмт этгээдтэй хэлэлцээ хийх гэсэн боловч тэр нь биедээ бэхэлсэн бөмбөг дэлблээх гэж байгаа үйлдэл хийсэн учраас буудаж аюулгүй болгож барьцааны хүмүүсийг сулласан байна. “Амь алдсан гэмт этгээд биедээ тэсрэх бөмбөгтэй төстэй зүйл бэхэлсэн байснаас үзэхэд ийм хэрэг үйлдэх гэж эртнээс бэлтгэсэн бололтой. Тэрээр банкны энэ салбарын үйлчлүүлэгч байсан эсэхийг хараахан тогтоогоогүй байна” гэж хууль сахиулагчдын төлөөлөгч хэлжээ.
Тэр бас “Гэмт этгээд банкны ажилтныг шууд л мөнгөө гаргаад өгчихнө гэж бодсон ч кассчин түгшүүрийн хонхоо амжаад дарчихсан байсан. Одоо бид хяналтын камерын дүрсийг нягталж байна” гэсэн байна. Гэмт этгээдийн цогцосыг шүүхийн шинжилгээнд илгээж тэрээр архи согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нягтлах юм байна.
Лхагва гарагийн орой Зээлийн банкны энэ салбарт дайран орсон этгээд их хэмжээний мөнгө нэхээд хуулийнхныг ирэхэд тэнд байсан зургаан хүнийг барьцаалсан байна. Хууль сахиулагчид банк байрладаг орон сууцны иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа дайран орох үеэр гэмт хэрэгтэн амь алджээ.
Банкинд дайран орж хүн барьцаалсан этгээд нь 1987 онд төрсөн, 12 жилийн өмнө өсвөр насандаа гэмт хэрэг үйлдэн шүүхээр шийтгүүлж байсан Алексей Ухин гэгч байсныг тогтоосон байна.

0 Сэтгэгдэл