УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Соёлын хувьсгал” нь онолын хувьд ч , практик дээр ч алдаа байсан
Сүүлийн жилүүдэд хятадад удирдагч Мао Зу дуныг эргэн санаглзах, дурсах явдал их болсонтой холбогдуулан Хятадын коммунист намны төв хэвлэл “Женьминь Жибао” сонин “Соёлын хувьсгал”-ын тухай өгүүлэл нийтэлж энэ нь онолын хувьд ч, практик амьдрал дээр ч алдаа байсан гэж тэмдэглэсэн байна. Мөн ийм алдааг давтахгүйн тулд төр засаг бололцоотой бүхнийг хийх болно гэжээ. “Коммунист нам манай удирдлагын алдааг залруулах, дүн шинжилгээ хийж зөв дүгнэлт өгөхийн тулд Коммунист нам анхаарч ажиллаж байгаа. Түүх хэлбэрэлтгүй хөгжиж урагшилж байна. Өнгөрсөн цаг үе, үйл явдалд дүн шинжилгээ хийн, тэр бүхнээс сургамж авч урагшлан хөгжиж байна” гэж өгүүлэлд дурджээ.
Мао Зэдуны эрх барьж байх үе 1966 оны тавдугаар сарын 16-нд ХКН-ын шийдвэр гарснаар Соёлын хувьсгал эхэлсэн байна. Энэ шийдвэрээр капитализм сэргэх аюулаас сэрэмжилж иргэн бүр коммунизмын эсрэг хүчинтэй бүхий л чадлаараа тэмцэхийг уриалжээ. Ингэснээр залуучуудын “Улаан хамгаалагч” хөдөлгөөн өрнөж энэ нь ганцхан Мао даргад захирагдан дураараа авирлаж эхэлсэн юм.
1966 оны зургадугаар сарын 1-нд Бээжингийн их сургуулийн философийн багш Не Юаньзы гэгч радиогоор “Ревзионистуудтай бүхийл хүчээрээ, шийдвэртэй тэмцье. Ревзионист аюулт хар мангасуудыг устгацгаая” гэсэн уриа уншсанаар оюутан сурагч, залуус ревзионитстуудыг устгахаар бараг л сайн дураараа нэгдэцгээн тэр дайснуудыг хайж эхэлсэн. Үүний өмнө ХКН-д өөрийн шүүмжлэл өрнүүлсэн нь ч бүр дөхөм болсон. Ингээд ямар ч боловсролгүй залуус намдаа тусалж ревзионист дайсныг их сургуулийн удирдлага, багш нар, тэднийг хамгаалах үг цухуйлгасан энгийн хүмүүс, хот мужийн удирдлага, дунд тушаалын “дайснуудыг” илрүүлэн олны өмнө жигшүүлэн, хүнд хүчир хөдөлмөрт илгээж эхэлсэн.
Зарим түүхч соёлын хувьсгал нь коммунист нам доторхи засгийн эрхийн төлөө тэмцлийн илрэл гэж үздэг. “Их үсрэлт” гэдэг бодлого сүйрсний дараагаар Мао Зэдуны нэр хүнд ард түмний дунд ч, намын дотор ч унаж эхэлсэн үе байлаа. Ингэхээр капитализмын эсэргүүцсэн Соёлын хувьсгал гэгч нь үнэн хэрэгтээ Мао Зэдуны өөрийн сөргөлдөгчөө дарж авах, нэр хүндээ өсгөж улс төрийн монополь тогтоох гэсэн оролдлого байсан гэж тэд үздэг.
Соёлын хувьсгалын үеэр солын асар их үнэт өвүүдийг устгаж, бүхнийг хятадчилах, хан үндэстнийг дээгүүр тавьж бусад үндэстэн ялангуяа төвд, уйгарчуудыг хавчиж эхэлсэн. Бөөнөөр хэлмэгдүүлэх ажил ямар ч хяналтгүй явж үүнд хамгийн түрүүнээ сэхээтнүүд, гэгээлэг хүмүүс өртсөн.
“Соёлын хувьсгал” өрнөж Мал Зудуныг нас барах хүртэл 10 жил үргэлжлэх хугацаандаа сая илүү хүний амиийг хөнөөсөн бол 16 сая хүнийг найдваргүй этгээд, хоёрдугаар ангиллын хүн гэж нэрлэн гэр бүлийнхэнтэй нь засан хүмүүжүүлэх хөдөлмөрт илгээсэн хэмээн хятадын эх сурвалж тэмдэглэсэн байдаг.
Харин барууны хэвлэлүүд энэ аймшигт үйл явдал эхэлсний 50 жилийн ойг дурсч бичихдээ үзэл суртлын энэ тэмцэл аймшигт хядлагын үеэр ХКН-ын гишүүдийн дөрвөн хүний нэг буюу таван сая хүн хэлмэгдсэн бол энэ хэлмэгдүүлэлт, хядлагын золиос болсон хүний тоог 100 сая гэж дурдсан байна.
Хятадын төв хэвлэлд бичсэнээр бол засан хүмүүжүүлэх хөдөлмөрт явж хүмүүжсэн хүний нэг нь өнөөгийн удирдагч Си Зиньпин гэнэ. 16 настай Си эцгийнхээ хамт хамгийн ядуу Шэньси мужид хөөгдөн долоон жил агуйд амьдарч өдөр бүр хүнд хөдөлмөр хийж байсан гэжээ.
1976 оны есдүгээр сард Мао Зэдуныг нас барсны дараагаар аравдугаар сарын 6-нд түүний ойрын дөрвөн хүнийг “Дөрвөн дээрэмчин” хэмээн баривчилснаар “Соёлын хувьсгал” дууссан гэж албан ёсоор үздэг. Энд Мао Зэдуны эхнэр ч багтсан.
Эхлээд дөрвөн дээрэмчинд цаазаар авах ял оноосон ч удаан хугацаагаар хорих ялаар солиод хожим нь чөлөөлсөн юм.
Хятадын коммунист нам хамгийн анх 1981 онд “Соёлын хувьсгал” бол алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрч зарласан байдаг. Тэгэхэд “хувьсгалын эсэргүү бүлэглэлүүдийн оролдлого, удирдагчдын буруугаас нам, улс, олон үндэстний ард түмэн асар их хохирол амссан юм” гэж тэмдэглэсэн байна.

0 Сэтгэгдэл