Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Терроризмыг дэмжигч орны тоонд БНАСАУ-г оруулъя гэв


АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид Умард Солонгосыг терроризмыг дэмжигч, ивээн тэтгэгч орны тоонд эргүүлэн оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн барилаа гэж Өмнөд Солонгосын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлжээ.

Өргөн барьсан баримт бичигт БНАСАУ-ын зүгээс үйлдсэн байж болох, энэ улстай холбоотой  20 террорист халдлагыг жишээ болгон дурдсан гэнэ. Энд 1987 онд Андаманы тэнгис дээр Korean Air компанийн Boeing 707 онгоц дэлбэрсэн, Sony Pictures Entertainment-ийн эсрэг кибер дайралт зэргийг дурджээ.

Энэ бүхий л жишээнээс харахад БНАСАУ-г хар жагсаалтад оруулах нь зүйтэй гэж хууль тогтоогчид үзсэн байна.

Уг нь 1988 оны нэгдүгээр сарын 20-нд 115 хүний амь  сүйдсэн Boeing онгоцны ослын дараанаас Умард Солонгосыг терроризмыг дэмжигч орны тоонд оруулсан боловч цөмийн хөтөлбөрөө зогсооно гэснийх нь төлөө Жорж Бушийн засаг захиргаа 2008 онд энэ жагсаалтаас хассан юм.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун бусад улсын зүгээс тусгаар тогтнолд нь дайсагнан халдахгүй бол тус улс цөмийн зэвсэг хэрэглэхгүй, манайд дайсагнаж байсан орнуудтай хаирлцаагаа хэвийн болгоход бэлэн байна гэж саяхан болсон Солонгосын хөдөлмөрийн намын их хурал дээрээ мэдэгдсэн юм.
Гэхдээ бас НҮБ-ын зүгээс хориг тавиад байгаа ч гэсэн өөрийнхөө цөмийн чадамжийг нэмэгдүүлэх болно гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан