Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Пракаш Жавадекар: Байгаль орчны тухай шинэ хууль үнэхээр хэрэгтэй эсэхийг сайтар судлах ёстой

Б.БААТАР

Энэтхэг улсын Байгаль орчны сайд Пракаш Жавадекар дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэж байна. Тэрээр тус улсын “Индиан Экспресс” агентлагт байгаль орчны бохирдол, гамшиг тус улсад ямар хэмжээний хор хөнөөл авчирч байгаа, шинэ хуулиар байгалийн тэнцвэрт байдал хэрхэн өөрчлөгдөх зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлага өгсөнийг хүргэж байна.  

-Энэтхэг улс Байгаль орчны чиглэлийн ямар шинэ хууль батлах гэж төлөвлөөд байгаа вэ. Яг энэ өнцөгөөс яриагаа эхлүүлье.
-Манай улсын парламентын гишүүд болон хууль тогтоогчид Байгаль орчны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах биш бүхлээр нь шинэчлэх гэж байгаа нь гол асуудал. Энгийнээр тайлбайрлах юм бол хуулийг өөрчлөхдөө гол нь биш хэрэгжүүлж, дагаж мөрдөхөд нь чухал. Яахав, шинэчилсэн хууль хэрэгжихэд бага сага гэхгүй алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ салбарыг өөрчлөх тухай асуудал яригдаж байгаа юм. Хоёр жил яригдсан Байгаль орчны тухай шинэ хууль Энэтхэг улсад ямар хор эрсдэл дагуулж болох тухайд маш болгоомжтой хандаж байгаа. Өөрөөр хэлбэл, “Бидэнд энэ хууль хэрэгтэй юу” гэсэн асуулт гарч ирээд байна.

-Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинээр батлах гэж байгаа байгаль орчны хууль зөвхөн Энэтхэг улсад хэрэгтэй биш бүс нутгийн байгалийн гамшиг, байгалийн үзэгдэл, эрсдэл, бусад орнуудад ч нөлөөлж болохуйц хэрэгтэй зүйл заалтууд багтсан гэсэн. Энэ талаар?
-Манай улстай хиллэдэг найман орны байгаль орны нөхцөл байдал, экологийн сүйрэл, гамшигт жилд гурван сая гаруй хүн амиа алдаж байгаа гэсэн судалгаа бий. Бид байгалийн давагдашгүй хүчин зүйлийн тухай яриагүй байна. Байгаль орчин сүйтгэх, бохирдуулах, хөрсний аюулгүй байдал тулгамдаж байгаа асуудлуудыг хуулиар зохицуулах тухай юм. Гэхдээ хуулийг бүхлээр нь шинэчлэн өөрчлөх нь аюултай гэдгийг л хэлээд байгаа хэрэг. Жишээ нь, Уул уурхай, ус мөрний тухай хуульд цэвэр усны нөөц газрыг ашиглах тухай тусгасан. Цэвэр усны нөөц Энэтхэг улсад жилээс жилд багасч байгаа. Гэхдээ цэвэр усыг иргэд хүссэнээрээ ашиглах, хэрэглэхийг хуулиар хориглоно. Дэлхий дээрх хамгийн олон хүн амтай манай улсын хувьд бид яагаад цэвэр усаа хүссэнээрээ ууж болохгүй гэж гэсэн гомдол ирсээр байгаа. Энэ бол хамгийн наад захын жишээ. Бас нэг зүйл нь модны хэрэглээ. Шинэ хуулиар модны хэрэглээг зөвхөн салбарын яам хариуцаж, бүрэн хянах ёстой. Ширхэг мод байсан ч Байгаль орчны яамны зөвшөөрөлтэй хөндөх талаар хуульчилсан. Голын урсгал усыг бохирдуулахгүй байхтай холбоотой заалт байгаль орчны хязгаарлалтын бүст нэвтрэх болчихоод байгаа. Энэ нь асуудал болсон. Үүнтэй холбоотойгоор олон багц хуулиудыг өөрчилнө.

-Байгаль орчноо хамгаалах нь нэг хэрэг. Хүний оролцоог хуулиар хязгаарлах нь бас нэг хэрэг. Таны бодлоор бүс нутгийн байгаль орчны бохирдолд ямар зүйл хамгийн их хохирол учруулж байна вэ?
-Мэдээж, хүний оролцоо тодорхой хувийг эзэлж байгаа. Харин байгаль орчны бохирдлын ихэнхийг хувийг үйлдвэрүүд эзэлсээр ирсэн гэдгийг би сайдын алба хүлээж авахдаа ч хэлж байсан. Үйлдвэрүүдийг шинэчлэх цаг ирсэн. Үйлдвэрүүдээс гарч буй хог, хаягдал, утаа зэрэг нь байгаль орчинд хамгийн их хохирол учруулж байгаа. Зөвхөн иргэдийн буруутай үйл ажиллагаа гэж энэ бүхэнд битгий буруутга гэж хэлье. Буруутай этгээдэд одоогийн хуулиар хариуцлага хүлээлгэсээр байгаа.

-“Ногоон төсөл” гэсэн нэртэй аян өрнүүлж байгаа гэж Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлсэн. Энэ нь Энэтхэг улсад төдийгүй далайн эрэг орчимд хэрэгжих Засгийн газрын томоохон төсөл гэж тайлбарласаныг санаж байна. Энэхүү төсөлд Байгаль орчины яам ямар үүрэг гүйцэтгэх вэ?
-Байгаль орчныг нөхөн сэргээх зорилготой, хэтийн төлөвлөгөө нь үр хойчдоо сайхан ногоон нутаг орон үлдээх төсөл. Зарим хүн төслийг мөнгө гэж хараад байх шиг санагдсан. Төслийг бизнесийн чиглэлийн ажил мэт явуулах бодлого яам баримтлаагүй. Харин улсаас олгож байгаа боломжийг хэрэгжүүлэх нь Байгаль орчны яамны, Засгийн газрын үүрэг. Улс хүссэн цагтаа байгаль орчин, ой модоо ашиглаж болдогийг харлаа. Засгийн газар яам бол ямар ч эрх мэдэлгшй зүгээр “гүйцэтгэгч” шиг үүрэг даалгавар өгөхийг хүлээж суудаг юм шиг ойлгоод байна. Хатуухан хэлэхэд, тусгаар тогтносон улсын хөгжилд байгаль орчны салбар өөрийн гэсэн том орон зайтай байх ёстой. Гэвч хуулийн нэрийн өмнөөс бидний ажлыг бага багаар үгүй хийх гэж оролдож байгаа нь харамсалтай.

-Байгалийн гамшиг тэр дундаа бороо, үер Энэтхэг улсын хувьд хүмүүсийн сэтгэлийг түгшээдэг болов уу. Засгийн газрын зүгээс болон танай яамны зүгээс энэ тал дээр сүүлийн таван жил ямар арга хэмжээ авсан бэ?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд юу хийснээ эхлээд хариулъя. 1000 метр тутамд үерийн уснаас хамгаалах далан байгуулсан. Байгаль орчныг сүйтгэхгүйн тулд. Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд далан босгосон. Байгалийн мод, гол мөрний эрэг зэрэг нийт 4700 гаруй цэгүүдэд далан босгох ажил хийлээ. Байгаль орчныг хамгаалах тухай ойлголт ерөнхийдөө нэг цогц зүйл. Цөмийн хог хаягдал, ой модон доторхи бохирдол, ой модыг үйл олноор нь сүйтгэх, бусад бохирдол, хог хаягдал гэж ангилдаг. Бид зөвхөн яамны хүрээндээ ажилдаггүй. Бусад сайн дурын болон бүс нутгийн байгаль экологийг хамгаалах бүхий л байгууллагуудтай хамтран ажиллахыг хичээдэг. Хамтран ажилласаар ирсэн. Мөн далайн усны цэвэр байдал, загас агнуур, цунами, газар хөдлөлтөөс үүсэх аюул зэргийг хамгийн эхэнд бид иргэд болон байгаль орчноо хамгаалах арга хэмжээ авдаг. Манай улсын хувьд Азидаа Энэтхэгийн далай болон бүс нутагтаа хамгийн өргөн хэмжээний газар нутгийг хамгаалах хүндхэн даалгавартай төрийн албан хаагчид ч гэж магтаж болох юм.

-Хамгийн сүүлд байгалийн гамшиг Энэтхэг улсад ямар хохирол учруулав. Тэгвэл ямар нэг гамшиг тохиолоо гэхэд ямар бэлтгэлтэй байгаа гэж та дүгнэх бол?
-Хамгийн сүүлд 2004 онд хүчтэй газар хөлдлөл болж манай дэлхий дээрх хамгийн том, хамгийн аюултай цунами үүсч байсан. Энэтхэгийн далайн зүүн өмнөд хэсэгт Индонезийн Суматра арлаас холгүй далайн гүнд 9,1 баллын хүчтэй газар хөдөлсөн. Энэтхэг улсын байгаль орчны яам тухайн үед хийж болох бүхий л тусламжийг шуурхай хүргэж, гүйцэтгэсэн ч хохирол их амссан. Цунамийн гамшиг Индонез, Энэтхэг, Малдив, Тайланд, Сомалид ч гэсэн нүүрлэсэн. Бүхэл бүтэн далайг нөмөрсөн гэж болно. Индонез улсад 168 мянган хүн амиа алдсан бол манай улс 110 мянган хүнээ алдсан. Аймшигт өдрүүдийн дараа Байгаль орчины яам, Онцгой байдлын газар цаг үргэлж бэлэн байдалд шилжсэн. Бүс нутгийн харилцаа холбоо ч сайжирсан. Аливаа гамшиг осолд бэлэн байх ёстойг ойлгосон гэж дүгнэж болно. Энгийн мэт боловч байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж нэг өдөр хүрэхгүй хугацаанд 240 мянган хүн амиа алдсан хар өдөр. Дахин тийм өдөр бид бүхэнд бурхан битгий заяагаасай билээ.
 
-Байгаль орчны багц хуулийн ард юу нуугдаж байна гэж та бодож байна?
-Байгаль орчин гэдэг бол бид бүхний амьдралтай салшгүй холбоотой. Бид оршиж буй ертөнцөө хамгаалах үүрэгтэй бас хүүхдүүддээ бүтнээр нь үлдээх ёстой. Багцлаад, нэг дор шуурхай батлах гээд байгаа хуулийг эхний ээлжинд нарийн сайн судлах хэрэгтэй. Судалсныхаа дараа нь хэсэгчлэн батлах хэрэгтэй байх. Яам агентлагийн үйл ажиллагаатай холбоотой учраас ингэж нэг доор маш олох зүйл өөрчилж болохгүй. Энэ Байгаль орчны хуулийн шинэчлэлийн ард юу нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй байгаа ч модны нөөцийг бий болгох, энэ төрлийн бизнесийг цэцэглүүлэх гэж зарим хүн таамаглаж байгаа юм. Тиймээс яаран сандран батлахгүй байх гэж итгэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан