Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
АНУ, Өмнөд Солонгос, Япон пуужингийн эсрэг хээрийн сургууль хийнэ

Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд ирэх зургадугаарт БНАСАУ-ын пуужингийн аюулыг няцаахад чиглэсэн хамтарсан анхны хээрийн сургууль хийнэ гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яманы эх сурвалжаас авсан мэдээллээ өмнөдийн хэвлэлүүд даваа гарагт дамжуулжээ.

“БНАСАУ-ын зүгээс цөмийн болон пуужингийн цохилт өгнө хэмээн заналхийлж байгаа үед пуужингийн аюулаас Өмнөд Солонгосыг хамгаалах зорилготой хамтарсан хээрийн сургууль хийхээр тохирч, Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд тактикийн асуудлыг ярьж байна” гэж БХЯ-ны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.

Сургуулилтын үеэр талууд БНАСАУ-ын пуужингуудыг  илрүүлэх хүчин чадлыг нь тодорхойлох ажлаар дадлага хийх юм байна. Энэ сургууль Хавайн арал орчим болно.

Харин барууны хэвлэлүүд энэ сургуулилтын үеэр умард солонгосын пуужингийн үүргийг америкийн онгоцууд гүйцэтгэж бай болон, түүнийг хөлөг онгоцон дээр сууриллуулсан агаараас эсэргүүцэн хамгаалах “Ижис” цогцолбор “мөрдөх” юм гэж бичиж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан