УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Дүрвэгсэд есдүгээр сарын 11-нийг давтахыг Трамп үгүйсгэхгүй байна
АНУ-ын төрийн тэргүүний судалд дэвшихээр намаасаа ганцаар үлдээд байгаа тэрбумтан Дональд Трамп дүрвэгсдийн АНУ-д учруулж мэдэх аюулын тухай дахин мэдэгдлээ. Америкийн Хилчдийн үйлдвэрчний эвлэлийн радио станцад ярилцлага өгөх үеэрээ тэрээр сэтгүүлчийн, олон нийт хоёр дахь “есдүгээр сарын 11” болох юм биш байгаа гэж эмзэглэж байна гэсэн асуултад “Үнэхээр тийм” гэж хариулжээ.
“Үнэхээр маш олон муу зүйл болж байна. Одоо манай оронд ирж байгаа иргэдийн зүгээс халдлага болж мэднэ. Би үүнд эмзэглэж байна” гэж Трамп хэлсэн байна.
Тэрээр дүрвэгсдэд орогнох эрх олгохдоо маш анхааралтай хандах ёстой гээд ялангуяа Сирийн дүрвэгсдийг хүлээж авахын эсрэг байдгаа хэлжээ. “Сирийн дүрвэгсдээс илүү манай оронд тулгамдсан асуудал хангалттай байна. Тэгээд ч бид тэднийг сиричүүд гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэд хаанаас ирж байгааг бид мэдэхгүй, магадгүй “Лалын улс” бүлэглэлээс ирж байгаа ч юм бил үү” гэж тэрбумтан хэлсэн байна.
Трампын хэлж байгаагаар бол гар утсан дээрээ алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн бэлгэ тэмдэг наасан хүмүүс АНУ-д ирж байгаа гэнэ.
Трамп бол цагаачлалыг хязгаарлахыг уриалдгаараа нэрд гарсан хүн. Тэрээр лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг хориглох хэрэгтэй гэж уриалж байсан бол Мексикийн хил дээр хана босгоё гэж байсан удаатай.

0 Сэтгэгдэл