Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Путин эх орны үйлдвэрийн машины хаалгыг онгойлгож чадсангүй


Энэ тавдугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчний мэдэлд зориулан тусгай  тоноглосон Ульяновскийн авто заводод зочлох үеэрээ энд үйлдвэрлэсэн UAZ Patriot  машины зорчигчийн талын хаалгыг нээх гэтэл онгойсонгүй. Тэгээд оролдож байтал хаалганы нь бариул мултраад уначихад дэргэд нь ОХУ-ын БХЯ-ны хуягт танк, автомашины  удирдах газрын дарга Александр Шевченко зогсч байжээ.

Армийн хэрэгцээнд зориулсан машин ийм байсан тухайд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Нэг их дуулиан болгох хэрэггүй. Зүгээр л тоглоом шоглоом болгоод өнгөрөх хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд тайлбарласан байна. Тэрээр “Хаалганы бариулыг буцаагаад хийчихсэн, сандрах хэрэггүй” гэсэн гэнэ.
Үйлдвэрийнхэн харин “Машины хөдөлгүүрийг байрлуулаагүй болохоор хаалга аяндаа түгжигдчихсэн байсан” гэж тайлбарлажээ.

0 Сэтгэгдэл
ugaadasnii noxduud cadaagui bolood xucaldaad bnuu
Оросууд л зэвсгээ рекламдаад байгаа болохоос Америк барууных Оросоос илүү л зэвсгийн техниктэй ш дээ тэднийх манайхан ойлгохгүй ойлгодогоор нь Орос мундаг гэж л ярьдаг
Оросууд яанаа хэзээ машин хийж сурнаа мөн олон жил машин нэртэй юм хийж байна эсвэл хөлдөөж алчих гээд эсвэл энэ тэнд явгалчих гээд ёстой үйлдвэрийнх нь хийгээгүйг жолооч нар гүйцээж хийж амь зогоодог шүү дээ тэгээд томрохыг нь яана
Энэ бол Путины жүжиг. Тэр дандаа л ингэдэг. Өмнө нь унаж явсан эх орны үйлдвэрийн машин нь зам дээр эвдэрсэн. Үүгээрээ тэр өөрийнхөө философыг илэрхийлж байгаа хэрэг байх. Машин нь трактор шиг байж болно, гэхдээ бид зэвсэглэлээр бүх дэлхийг атгана гэсэн санаа юм уу даа.
Хамгийн их уншсан