Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Бразил ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг хагас жилээр хаслаа


Бразилийн сенатчид улсынхаа ерөнхийлөгч Дилма Роуссеффйин бүрэн эрхийг зогсоох тухай санал хураахад 55 гишүүн зөвшөөрч 22 гишүүн татгалзсан байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хугацаагаар хязгаарлан зогсооход танхимын 41 гишүүн л санал өгөхөд хангалттай олонхи болох ёстой байжээ.

Сенатчдын 20 цагийн турш хэлэлцсэн энэ хуулийн дагуу ерөнхийлөгч Дилма Роуссеффийн бүрэн эрхийг энэ тавдугаар сарын 12-ноос эхлэн зургаан сараар зогсоож байгаа юм.

Ерөнхийлөгч хатагтай сенатаар энэ асуудлыг хэлэлцэж эхлээд санал хураагаагүй байхад хувийн эд зүйлсээ Ерөнхийлөгчийн ордноос , хувийн байшин руугаа зөөж эхэлсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Руссеффийг нефть, байгалийн хийн Petrobras компанитай холбоотой авлигын хэрэгт сэжиглэн мөрдөн шалгаж байгаа юм. Харин Руссефф болохоор түүний  бүрэн эрхийг ингэж зогсоож байгаа нь Төрийн эргэлт хийж байгаа хэрэг гэж мэдэгдэж байна.

Ерөнхийлөгчийг огцруулах шаардлага бүр гуравдугаар сарын дундуураас эхэлж хэдэн сая хүн гудамжинд гарч жагссан юм. Санал асуулгаар иргэдийн 69 хувь нь Засгийн газрын ажлыг “муу”, “аймшигтай” гэж үнэлжээ.

Бразилийн холбооны сенат 81 гишүүнтэй. Ойрын үед парламентын дээд танхим ерөнхийлөгч Дилма Руссефийг огцруулах тухай  асуудал хэлэлцэж санал хураах юм байна. Хэрэв сенатын гишүүдийн олонхи нь ерөнхийлөгчийн эрхийг зогсоосон энэ хуулийг дэмжвэл Руссеф хамгийн багаар бодоход 180 хоног төрийн тэргүүний ажлаа орхиж энэ хугацаанд Бразилийг дэд ерөнхийлөгч Мишел Темер тэргүүлэх юм.

Энэ 180 хоногийн хугацаанд сенат ерөнхийлөгч Руссеффийг буруутгаж байгаа хэргийг нягтлан судлах юм байна. Парламентын дээд танхим энэ хуулийн төслийг хүлээн зөвшөөрөхгүй бол Ерөнхийлөгч хатагтай ажилдаа эргэн орно. Харин энэ хуулийн төслийг парламентын дээд танхим зөвшөөрч баталбал 2018 оны сонгууль хүртэл дэд Ерөнхийлөгч Темер улсаа тэргүүлэх болж байна. Руссефийн албан тушаалын бүрэн эрхийг нь зогсоох энэ хуулийг батлахад дээд танхимын сенатчдын гуравны хоёрын санал хүчинтэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан