Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хулсны баавгайн хувцас өмсчихөөд телевиз дэлбэлнэ гэж сүрдүүлжээ


Америкийн Мериленд мужийн Балтимор хотод  хулсны баавгайн  хувцас өмсч, амны хаалт зүүсэн  нэгэн эр телевизийн Fox 45 станцыг дэлбэлнэ  заналхийлжээ.
Баг, хулсны баавгайн хувцас өмссөн эр телевизийн байр луу нэвтрэн дэлбэлнэ, тэсрэх бодисоо идэвхжүүллээ шүү гэж заналхийлжээ. Тэр бас “Панамын баримт бичгүүдтэй” эн зэрэгцэхүйц маш чухал мэдээлэл байгаа, үүнийг маш яаралтай эфирээр дамжуул хэмээн шаардсан байна. Энэ үеэр хүчнийхэн ирж телевизийн байрыг бүсэлж, хүмүүсийг барилгаас гаргажээ.

Дараа нь тэрээр байшингаас гарч ирэхэд хүчнийхэн түүнийг гараа халааснаасаа гаргаж, бууж өгөхийг шаардсан ч  халааснаасаа гараа авахгүй байснаас мэргэн буудагч түүнийг буудахад хүрчээ.
Буудуулж зам дээр унасан түүн рүү цагдаагийнхан ойртож нэгжиж үзэхэд түүнээс ямар ч тэсэрч дэлбэрэх бодис олдоогүй байна. Балиморын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ти Жей Смитийн хэлснээр бол тэр амьд, эмнэлэгт хүргүүлсэн гэнэ.
Чухам яагаад ийм үйлдэл хийх болсон нь тодорхойгүй, хэргийг шалгаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан