Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Эрдагон 1915 оны хядлагын золиос бологсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ

Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдагон Армяны шашны тэргүүн Константинополийн патриарх Арам Атешянд захидал бичиж 1915 ондл Османы эзэнт гүрний зүгээс армянчуудын эсрэг үйлдсэн хядлагын 101 жилийн ойг тохиолдуулан үүний золиос болсон хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

“Турк улс нэг түүх, нэг уламжлал бүхий хөрш ард түмний дунд бие биеэ үзэн ядах, дайсагналыг үгүй болгох, энхтайван, найрамдал тогтоох, түүхийг улс төрийн үүднээс тайлбарлахын  төлөө чармайн ажиллаж байна” гэж Эрдагон бичжээ. 

Тэр бас “турк армян хоёр ард түмэн нь нэг мянга гаруй жилийн туршид хөрш зэргэлдээ оршин түүх соёлоо хамтран бүтээж ирснийг” тэмдэглэжээ.
Эрдагоны илгээлтийг Стамбул дахь Гэгээн Марийн сүмд дурсгал хүндэтгэх ёслолын өмнө армян хэл дээр уншсан байна.

Үүний өмнө Турк улс Османы эзэнт гүрэн дэлхийн нэгдүгээр дайны үед армянчуудын эсрэг геноцит, хядлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй ямагт эсэргүүцдэг байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан