Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Армянчуудыг аймаглан устгасныг 101 жилийн ойгоор нь дурслаа


Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Османы эзэнт гүрэн армянчуудыг аймаглан устгасныг Нагорно Карабахын бүгд найрамдах улсад дурсч бамбарт жагсаал үйлдсэн байна. Эл арга хэмжээг тус бүгд найрамдах улсын залуучуудын байгууллагаас зохион байгуулж 1915 онд туркчүүдийн золиос болж амиа алдсан армянчуудын  дурсгалд зориулан босгосон Степанакертийн дурсгалын цогцолборт зул асаан хүндэтгэл үзүүлжээ.
Арга хэмжээнд оролцогсод Турк болон Азербайжаны зүгээс өнгөрсөн үед болон өнөө цагт армян үндэстний эсрэг явуулж байгаа гэмт хэргийг шүүмжилсэн байна.
Армянчуудыг аймаглан устгасан нь өнгөрсөн зууны хамгийн эхний олон улсын гэмт хэрэг. Энэ үеэр Османы эзэнт гүрэн 1,5 сая орчим армян хүнийг аймаглан устгасан юм. Дэлхийн улс орнууд, ялангуяа барууны орнууд үүнийг буруутган шүүмжилсээр байгаа ч Турк улс байнга няцаасаар ирсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан