Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Энэтхэгт хэт халуун шатаж 220 хүн амь алдлаа

Энэтхэгт өнгөрсөн долоо хоног хэт халуун болсноос 220 гаруй хүн амь алдсан бол 330 орчим сая хүн ундны усаар гачигдаад байна  гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

“Ялангуяа өмнө зүгийн Одишье, Теланган, Андхра-Прадеш мужуудад сүүлийн хоёр долоо хоногт 220 гаруй хүн амь алдлаа” гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Одишье мужид өнгөрсөн долоо хоногийн таван өдөр дараалан хэт халсан бол бямба гарагт цельсийн 47,5  градус хүрчээ. “Энэтхэгийн ихэнх нутагт ингэж халуун шатаж байгаа болохоор 330 сая буюу энэтхэгийн нийт хүн амын дөрөвний нэг нь амьдардаг  256 тойрогт ундны ус хүрэлцэхгүй байна” гэж Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

“Энэ зун сүүлийн 100 жилд тохиосон хамгийн халуун зун болж байна. Өмнөд нутгаар зарим үед цельсийн 48 градус давж байна” гэж Энэтхэгийн цаг уурын байгууллага мэдээлсэн байна.

Хэт халуунаас болоод зарим районуудад онц байдал тогтоож онцын шаардлагагүй бол өдрийн 11,00-13,00 цагийн хооронд гэрээс гарахгүй байхыг иргэдэд  анхааруулж байна. Зарим мужид ундны ус, хярам үнэгүй тарааж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан