Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Камертон” –чууд төрсөн өдрийн баяраа фэнүүдтэйгээ хамтдаа тэмдэглэлээ

1995 оны зургадугаар сарын 24 –ны өдөр хөвгүүдийн нэгэн шинэ хамтлаг монголын соёл урлагт мэндэлж буйгаа албан ёсоор зарласан юм. Тэдний анхны продюссерээр “Титэм” хамтлагын дуучин Л. Тайванбат ажиллаж байсан юм. Бид бүхэн түүнийг “Камертон” хамтлагын дуучин Ганаагийн ах гэдгээр нь илүү сайн мэдэх билээ. Тэдний анхны видео клип болох “Маамуу нааш ир” гэдэг Монголын хүүхэд бүрийн мэддэг дууг ямар ч хөгжимгүйгээр дуулж уран бүтээлээ эхэлж байлаа. Тэдний хамгийн хит дуу бол 18 нас анхны  цомогт нь багтсан 18 нас дуу байлаа. Энэ дууг тухайн үеийн “Никитон” хамтлагийн дуучин Ц. Батчулуун тэдэнд зохиож өгсөн аж. Шинэхэн дуугаа тэдгээр залуус өөрсдийн хэв маягт оруулан дуулсан нь маш амжилттай болсон юм. Тэдний дараагийн амжилттай болсон уран бүтээл бол Сингапур улсад бичүүлсэн “June 2004” цомог юм. Мөн л тухайн үеийн залуусыг жинхэнэ утгаар нь байлдан дагуулж байсныг та бүхэн санаж байгаа байхаа. Харин 2005 оноос хамтлаг тус тусын уран бүтээлээ хийх болсон ч, 2010 онд буцаж нэгдэн 15 насныхаа ойд зориулж шинэ цомог гаргаж байсан билээ. Тэгвэл Монголын номер нэг “Boy Band” гэгддэг “Камертон” –чууд маань өчигдөр 17 насныхаа төрсөн өдрийг найз нөхөд болон фенүүдтэйгээ хамт “I loft function house” club-д нижгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээ нь бүх фенүүддээ нээлтэй болсон ба баярын үйл  ажиллагааг “Боловсрол” суваг телевиз болон хамтлагынх нь фен клубын гишүүд хамтран зохион байгуулжээ. Камертон хамтлагийн төрсөн өдөрт “Гурван охин” хамтлаг, “Никитон” хамтлагын дуучин Ц. Батчулуун зэрэг олны танил хүмүүсээс гадна “Камертон-2” шоуны авьяаслаг залуус оролцож ая дуугаа өргөж төрсөн өдрийн гал халуун баярын мэнд хүргэсэн байна. Тэд “Камертон” хамтлагийн дууг өөрсдийнхөөрөө дуулсан нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж байсан юм. Харин Камертоныхон төрсөн өдөрт нь ирсэн үнэнч фенүүддээ зориулж  үе үеийн шилдэг дуунуудаа дуулж өгсөн нь ёстой жинхэнэ гэнэтийн бэлэг болж чадсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан