Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Умардын зоогийн газрын 13 хүн Өмнөд Солонгос руу зугтаж очжээ
Умард Солонгосын нэгэн зоогийн газрын 13 ажилчин бөөнөөрөө Өмнөд Солонгос руу зугтаж ирлээ гэж БНСУ-ын Хоёр Солонгосын нэгдэх асуудлаарх яам сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр зарлалаа.
Умардын ажилчид ингэж бөөнөөрөө дүрвэх болсон нь БНАСАУ-ын эрх баригчдын дарамт шахалт гадаадад ажиллаж байгаа өөрийн хүмүүсийг бүхий л цалингаа Эх орноодоо илгээ гэж шаарддагаас болсон гэжээ.
Өмнөд Солонгос руу гараад тэндээсээ гурав дахь орноод зугтах бодолтой байгаа зоогийн газрын менежер нэгэн эрэгтэй, 12 эмэгтэй ажилчны нэрийг энд дурдаагүй байна.
“Ажилчид Өмнөд Солонгосын тухай бодит үнэнийг телевизийн нэвтрүүлэг, савангийн дуурь, кино, интернетээс олж мэдсэн байна” гэж яамны төлөөлөгч мэдэгджээ. Тэр бас энэ хүмүүс хот дамжин яваад ихэд ядарсан байгаа, манай засгийн газар тэдэнд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж байгаа гэсэн байна. Умард Солонгосоос ингэж хүмүүс бөөнөөрөө зугтааж гарсан нь анхны тохиолдол юм байна.

0 Сэтгэгдэл