Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Армян, Азарбайжаны дайн: Хүчний харьцаа, талуудын сонирхол



Хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан Армян, Азарбайжан улсуудын хил дээр Нагорны Карабахад энэ дөрөвдүгээр сарын 1-нээс буудалцаж улмаар энэ дайны хэмжээнд очоод байна. Дөрөвдүгээр сарны 2-ны өдрөөс байдал улам ширүүслээ гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Баку, Ереван хшоёр эсрэг талынхаа их хохирлын тухай мэдээлэн, хүн хүч, танк, их бууг нь олноор нь устгалаа гэж мэдээлж байна.

Карабахын сөргөлдөөн

Энэ бол Кавказ дахь армян, азарбайжан үндэстний хоорондох хэдэн зууны турш үргэлжилсэн зөрчлийн үргэлжлэл. Энэ нь аль аль үндэстний нь сэтгэл зүрхэнд хуримтлагдаж, коммунизм байгуулж байгаа ЗХУ-ын бүрэлдхүүнд хатуу чанга дэглэмийн ачаар намжмал байснаа Горбачёвын өөрчлөн байгуулалтын үеэр энэ хоёр улсад үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлсэн 1987-1988 онд ил гаран зөрчил мөргөлдөөн гарах болсон байна.

Улмаар Нагорный Карабахад хяналт тогтоохын төлөө энэ хоёр улсын хооронд 1991-1994 онд томоохон байлдаан болж бараг л Чеченийн сөргөлдөөний хэмжээнд хүрэх дөхсөн.
Улмаар 1994 оны тавдугаар сарын 5-нд гал зогсоох тухай Бишкекийн протоколд нэг талаас Азарбайжан, нөгөө талаас Армян болон тусгаар тогтоносон Нагорно-Карабахын бүгд найрамдах улс гарын үсэг зурж байж гэмээнэ байдал тогтворжсон юм.
Нийтдээ 1992 оноос 1994 оны тавдугаар сар хүртэл үргэлжилсэн сөргөлдөөн дайны явцад янз бүрийн мэдээллээр армяны талаас цэрэг, энгийн нийлээд 4500-6000 хүн алагдсан гэдэг.
Харин Азарбайжаны талаас 25 мянга гаруй хүн үрэгдсэн гэсэн мэдээлэл байдаг. Зарим мэдээгээр 30 мянга ч гэдэг. Армяны цэргийн мэргэжилтнүүд болохоор  азарбайжаны хохирлыг 40 мянган хүн гэж бичдэг.
Олон улсын Улаан загалмай нийгэмлэг харин Нагорный Карабахад болсон хоёр улсын дайны явцад нийтдээ 45 мянга орчим хүний амь үрэгдсэн гэсэн тоо гаргасан. Энд армяны хохирлыг 17 мянга, азарбайжаны хохирлыг 25 мянга гэсэн байдаг.
Мөргөлдөөнд оролцогч хоёр улсын цэргийн хүчин чадал, сонирхлыг тоймч ингэж бичжээ.

Өнөөгийн Азербайжаны хүч

Нефть, байгалийн хийний үнэ өндөр байсны ачаар Азербайжан хэдэн жилийн туршид цэргийн хүчин чадлаа сайтар бэхжүүлж чадсан улс. Эднийх батлан хамгаалахдаа 1,7 тэрбум доллар зарцуулдгаараа бүс нутагтаа хамгийн ихэд орно.

Азарбайжаны хуурай замын цэрэг нь 67 мянган хүнтэй.
ОХУ-аас худалдан авсан зэвсгээрээ Баку 2010-2011 онд агаараас эсэргүүцэн хмагаалдах хүчиндээ алсын пуужингийн С-300 комплекс бүхий гурван дивизонтой болсон. 2012-2013 онд Оросоос Т-90, 88 100 танк болон шинэ БМП-3 худалдан авах гэрээ байгуулсан.
Бас 152 мм-ийн өөрөө явагч их буу, Мста-С их бууны суурь, 220 мм”ийн галын систем авсан. Энэ гэрээний нийт үнэ нь нэг тэрбум доллар болсон гэж Олон улсын стратегийн хүрээлэн дүгнэсэн байдаг.
Тус улс бас Израилаас нигэгчгүй төхөөрөг, тактикийн хөнгөн Orbiter M, агаарт 10 цаг гаруй байх чадалтай Aerostar, Hermes-450 и TnunderB, эсрэг талдаа оновчтой цохилт өгөх зориулалттай  БПЛА Heron худалдаж аваад байгаа.
Украинаас танк эсэргүүцэх "Скиф"  комплекс бас авсан.
Азарбайжан улс нийтдээ Т-72 маркийн 250 танктай.

Армяны хүч өнөөдөр


Армяны хувьд шинэ төрлийн зэвсэг нэг их худалдан авч чадаагүй улс. Ереваны батлан хамгаалах зардал нь 2016 онд 430 сая доллар.
Армяны хуурай замын цэрэг нь 45 мянган хүнтэй.
1990-ээд оны эхээр Нагорны Карабахын хямрал дууссанаас хойш Армян сөргөлдөгч Азарбайжаныгаа бодвол батлан хамгаалахдаа тун удаан шинэчлэл хийж байгаа.

1999 онд Хятадаас бөөнөөр галлах тийрэлтэт WM-80 төхөөрөг наймыг худалдаж авсан нь 80 км-т тусах чадалтай. 2000 оны эхээр Грекээс францын танк эсэргүүцэх Milan худалдаж авсан.
2011-2013 онд Орос улс Армянд Т-72 танк 35-ыг 110 ширхэг БТР-80-тэй хамт нийлүүлсэн. Энэ бүгд нийлээд бүгд 50 сая долларын өртөгтэй болсон гэж байгаа. Гэхдээ Армян Аюулгүй байдлын гэрээний улс болохоор ОХУ үүнийгээ хямд үнээр өгсөн гэдэг.
Энэ 2016 оны хоёрдугаар сард ОХУ бас Ереванд шинэ зэвсэг худалдан авахад нь зориулж 200 сая долларын зээл олгоснэыг Баку эсэргүүцэж байсан.
Энэ хүрээнд Армян алсын тусгалтай, бөөнөөр галлах тийрэлтэт “Смерч”, галан буудлагын Тос-1, газрын тагнуулын “Автобаз-М” хуягт “Тигр”, танк эсэргүүцэх “Конкурс” пуужин, Драгуны мэргэн буудагчийн винтов, РПГ-26 гранат шидэгч авах юм байна.
Энэ бүхнээс гадна Армяны нутагт Т-72 гэдэг 70 танктай, БМП-2 хуягт тээвэрлэгч 80, МиГ-29 сөнөөгч 20, алсын тусгалт зенит пуужингийн С-300 комплекстой Оросын 5000 цэрэг бүхий цэргийн бааз байгаа.

Холбоотнуудын сонирхол


 Туркийн Стамбул дахь Украины консул байсан Богдан Яременко Азарбайжан, Армяны энэ дайныг Оросын бодлогын нэг хэсэг гэж үзэж байна.
“Орос улс сүүлийн жилүүдэд сөргөлдөөнд оролцож байгаа хоёр талыг маш идэвхтэй зэвсэглэж ирсэн. Юун түрүү  Армян бол Москвагийн цэрэг улс төрийн албан ёсны холбоотон. Тэнд оросын цэргийн бааз байгаа.

Харин Азарбайжаныг идэвхтэй зэвсэглээд, Нагорны Карабахын районд шийдвэртэй үйл ажиллагаа явуулахад нь Москва түлхэж байгаа юм. Нагорный Карабахын талаар олон улсын хэлэлцээр, Минскийн бүлэглэл энд ямар ч үр дүнгүй байна. Орос улс Кавказад санаархаж байгаагийн л нэг илрэл” гэж Яременко хэлжээ.
Харин Олон улсын судалгааны төвийн удирдах зөвлөлийн тэргүүн Василий Филипчук Нагорны Карабахын сөргөлдөөн хурцдахад гадаад орнуудын тоглогчдын ямар ч сонирхол баримт байхгүй гэж байна.
Крымтатарын ард түмний Межлисын тэргүүн Рефат Чубаров болохоор Армян бол яг Сири, Куба, Умард Солонгос, өөр хэд хэдэн улс шиг ОХУ-ын Крымыг булан эзэлснийг дэмждэг улс хэмээн сануулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан