Бүгд найрамдах Конго улсын нийслэл Бразауилл хотод хэд хэдэн удаа буун дуу гарсан байна. Энэ нөхцөл байдал нь тус улсын сонгуультай холбоотой гэж албаныхан тайлбарлаж буй юм. Энэ долоо хоногийн эхээр тус улсын цагдаагийн газар руу буутай этгээд дайран орж буудсан ч хүний амь эрсдээгүй, сонгуулийн үйл явцыг шударгаар явуулахыг шаардсан этгээд байсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Бүгд найрамдах Конго улсын Ерөнхийлөгчөөр урт хугацаанд ажилласан 72 настай Денис Сассоу Нгуессог эсэргүүцсэн иргэд сүүлийн өдрүүдэд олширсон байна. Учир нь Бүгд найрамдах Конго улсын ард түмэн шударга төр, эрх чөлөөт сонгуулийг хүсэж байгаагаа ийнхүү эсэргүүцлийн хэлбэрээр дэлхийд дуулгахыг хүсэж байгаа бололтой. Сүүлийн 37 жил Бүгд найрамдах Конго улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Сассоу Нгуессо нь энэ удаад сонгуульд ялж, улс орноо ядуурал руу түлхсээр байхыг олон хүн харж чадахгүй гэдгийг буутай эсэргүүцэгч нар ярьсаар байгаа юм. НҮБ болон олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авахыг шаардаж, хүсэж байгааг Конго улсын иргэд уламжилсан байна.