Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Дональд Трампын гадаад бодлого

Б.БААТАР

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа тэрбумтан, бизнесмэн гэдгээр олонд танигдсан Дональд Трампын эргэн тойронд олон асуудал эргэлдэх болов. Түүний бизнес ухаан, АНУ-ын мөнгөний бодлого, санхүүгийн хүчтэй байдалд сайнаар нөлөөлнө гэдэгт хэн ч эргэлзэхгүй байгаа. Харин гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал дээр түүний барих бодлогын тухайд олон хүн эргэлзэж байгаа нь нууц биш. Тэрээр сонгуульд оролцохоосоо өмнө  энэхүү асуудалтай тулгарна гэдгээ мэдэж байсан ч нэлээн хожуухан, одоо л ийнхүү нүүр тулж байх шиг байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшиж байгаа хүн бүр үүнийг сайн ойлгож, ухаарах ёстой гэдгийг шүүмжлэгчид хэлсээр. Тэгвэл Дональдын хувьд Цагаан ордонд суухын тулд үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого дээр хийж хэрэгжүүлэх, шинэ санаа, мөрийн хөтөлбөр нь олон нийтэд таалагдаж, хэрэгжих боломжтой байх учиртай. Тийм ч үүднээс АНУ-ын сенатууд болон намууд нэр дэвшигч нарынхаа гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын талаархи сурталчилгаанд гол анхаарлаа хандуулж ажиллаж буй.

Нэр дэвшигч нарт энэ төрлийн мэдлэг арвин байх тусам тэдний Ерөнхийлөгч болох магадлал өсөх нь тодорхой. Аюулгүй байдал нь гадаад бодлоготой нягт холбоотой учир аль ч намаас нэр дэвшиж байгаа хүн итгэл төрүүлэхүйц бодлогын хэмжээнд ирээдүйд юу хийж чадахаа тайлагнаж байх ёстой. Мөн Европын холбоо болон цөмийн эрчим хүч, атомын бөмбөгний талаар мэдлэг сайтай байх ёстойг сэтгүүлчид цохон тэмдэглэсэн. Тэр ч үүднээс Барак Обама Дональд Трампаас цөмийн аюулгүй байдлын талаар асуухад нэр дэвшигч гуай асуултанд “бүдэрсэн” билээ.
Дональд Трампаас гадаад бодлого талаар хэмээн хэт өргөн асуулт асуухын оронд холбоотон улс орнуудын талаар сэтгэгдлийг нь эхлээд сэтгүүлчид сонирхсон бололтой. Саяхан Вашингтон хотод Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас зохион байгуулсан цөмийн аюулгүй байдлын талаар томоохон уулзалт болсон. Үүний дараа Дональд Трампаас Япон, Өмнөд Солонгосын талаархи сэтгэгдлийг нь сонирхсон сэтгүүлч “та энэ хоёр улсын аль нь манайд илүү ашигтай холбоотон орон гэж боддог вэ” гэж асуухад эдийн засгийн сэдэв хөндөж, гадаад бодлогын тал дээр асуудалтай гэдгээ харуулжээ. Үүнийг бусад намынхан өлгөн авч сонгуулийн явцад нөлөөлөхүйц сөрөг сурталчилгаа болгов.

Хамгийн гол нь АНУ-ын аюулгүй байдал яагаад чухал вэ гэдгийг Дональд Трамп ойлгохгүй байгаа бололтой. АНУ дайсан ихтэй улс. Ойрхи Дорнод, террорист бүлэглэлүүд болон их гүрнүүд ч эсрэг тэдний бодлого явуулна. Дэлхийг удирдахын хажуугаар НАТО, Европын холбоон дахь АНУ-ын нөлөө, Олон улсын валютын сангийн АНУ-ын байр суурь, Ирак, Афганистаны энхийг сахиулах ажиллагаа гээд л. Гэтэл энэ бүхнээс хамгийн гол асуудал мусульманчууд мэтээр олон нийтэд сэтгэгдэл төрүүлээд буй хүн бол Трамп. Энэ нь түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч болгон дэлхийд харуулсан. Бүгд найрамдах намаас тэрээр хамгийн өндөр рейтингтэй байсан ч Ардчилсан намын хатагтай Хилларитай хоёрдугаар шатанд тунаж үлдэх юм бол ялагдал хүлээх нь тодорхой гэдгийг улс төр судлаачид тайлбарласан.

Яг өнөөдрийн байдлаар Дональд Трампын гадаад бодлогын ерөнхий дүр зураглалыг шүүмжлэгч нар төсөөлөн бичсэн байгаа. “Өмнөд Солонгос, Япон улстай Дональд Трамп харилцаа холбоогоо зөвхөн эдийн засаг, бизнесийн салбараар хөгжүүлэхэд анхаарал хандуулах болно. Харин Хойд Солонгосын хувьд Өмнөд Солонгос Япон улстай хамтраад ч оновчтой шийдвэр гаргаж, Хойд Солонгосын шийдвэрийг эсэргүүцэж чадахгүй” гэж таамаглажээ. БНХАУ-тай харилцах харилцаа мөн уналтанд орж, доллар юанийн ханшийн зөрүүг ойртуулж, валютын алдагдалд орж эхэлнэ гэсэн байна. Хамгийн гол асуудал Ойрхи Дорнодод болж буй үйл явдал, цэргийн болон энхийг сахиулах ажиллагаа зэрэг бүгд Батлан хамгаалах яамны нуруун дээр бууна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч бие дааж шийдвэр гаргах тогтолцоо алга болно гэсэн үг. Дональд Трампт хэн нэгэн заавар зөвлөгөө өгч, Ойрхи Дорнодод шийдвэр гаргадаг болно эсвэл АНУ бүх цэргүүдээ татаж, Ирак, Афганистан улсад террорист үйл ажиллагаа эргээд цэцэглэх болно хэмээн таамагласан аж. Ерөнхийдөө Дональдыг Ерөнхийлөгч болох юм бол гадаад бодлого хумигдмал байдал руу шилжинэ. Ингээд гадаад улс орнуудаас орж ирдэг газрын тосны сүлжээ, холбоо байхгүй болж, Ойрхи Дорнодоос тээвэрлэдэг газрын тос байхгүй болно. АНУ-ын эсрэг дайснууд улам хүчирхэг болно.
Мөн ОХУ улам бэхжиж хүчирхэгжинэ. В.Путин дахин найман жил төр барина. Энэ хугацаанд ОХУ Ойрхи Дорнодод улам хүчтэй байр суурь эзлэнэ гэж өнөөгийн Сирийн байдлаас харагдаж байгаа. Палестин, Израилийн нөхцөл байдал ч гэсэн АНУ-д хүнд туссаар байх болно. Ингээд төсөөлөхөөр Дональдыг Ерөнхийлөгч болох юм бол гадаад бодлого энд тэндээсээ сэмрэн унах хандлага, төсөөлөл бууж байгааг шүүмжлэгч нар, судлаачид, бодлого тодорхойлогчид илэрхийлээд байгааг нуух аргагүй. Дональд Трамп ч энэ тал дээр анхаарал хандуулан ажиллаж буй гэдгийг түүний сонгуулийн сурталчилгааны багаас баталсан.

Харин одоо эерэг талаас нь хүлээж авья. Хэрэв Дональд Трамп Ерөнхийлөгч болвол олон улсыг чиглэх хүмүүнлэгийн тусламж нэмэгдэх хандлагатай. Конго, Нигери зэрэг улсад илүү анхаарал хандуулж магадгүй. Мексик, Латин Америкаас ирж байгаа цагаачдад илүү боломж нээгдэх байх. Ажил хөдөлмөр эрхлэх, түр оршин суух зэрэг тал дээр Трамп илүү оновчтой шийдэл гаргах болов уу. Мөн Санхүүгийн байдал давуу гэж хэлсэнчлэн ам,долларын үнэ өсч, дэлхий дээр ойрын дөрвөн жил мөнгөний бодлогоор бусад улс орнуудыг хүнд байдалд оруулах хүчирхэг АНУ-ыг дахин байгуулах магадлал өндөр. Ингээд гадаад бодлого дээр ярих, хийх зүйл их байгаа ч эерэг сөрөг байдал ямар харьцаатай байгааг судлаачид, улс төрийн мэргэжилтнүүд одоогийн нөхцөл байдалтай харьцуулан дүгнэв. Энэ бол зөвхөн Дональд Трампын гадаад бодлого ирээдүйд гэсэн дүгнэлт юм. Хиллари Клинтоны гадаад бодлого тэс ондоо гэдгийг энэ үеэр тэд дурдсан билээ. Гэхдээ нөхцөл байдал Дональдын талд бүрэн байхгүй гэдгийг хүлээж авах хэрэгтэй.

Дональд Трампын хийх гадаад айлчлал гэхээр нэг л төсөөлөлд буухгүй байгааг Барак Обама шуудхан хэлсэн. Үндэсний бодлого, дотогшоо чиглэсэн эдийн засгийг АНУ хүсч байгаа бол Дональдыг иргэд сонгох байх. Энэ сонголт мөнгө рүү чиглэсэн сонголт байх болов уу гэдгийг судлаачид хэлээд байгаа. Харин ирээдүйгээ харсан, одоогийн өргөн цар хүрээтэй АНУ-ыг хүсч байвал Дональдаас өөр хүнийг сонгох магадлал тун өндөр болж ирснийг зарим сайт онцолсоор байна. АНУ-ын хувьд гадаад бодлого үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой болсны эхлэл нь Жорж Буш Ерөнхийлөгчийн бодлоготой шууд холбоотой. Ойрын ирээдүйд ч АНУ-ын гадаад бодлого үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотой байсаар ч байх болно. Үүнийг дагаад байнга аюулгүй байдал, террорист халдлагаас эмээж байх эгзэгтэй хүнд нөхцөл нэгэнт үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр гарцгүй. Үүнийг Дональд Трамп түр зогсоох эсвэл гадаад бодлого, аюулгүй байдал дээр анхаарал хандуулж ажиллаж чадах өөр хүнийг сонгох замын зааг дээр америкчууд ирээд байгааг тоймчид цохон тэмдэглэж байна.     

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан