Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
“Панамын архив” барууны орнуудыг хөдөлгөөнд орууллаа, харин манайх...
Ням гарагийн орой Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум / ICIJ / олон улсын оффшор компаниудад дэлхийн улс орнуудын үүргээ гүйцэтгэж байгаа болон албан тушаалаа өгсөн 12 тэргүүн, тэдний төрөл төрөгсөд, ойрын хүрээллийн хүмүүс, хэдэн зуун улстөрч, 30 орчим тэрбумтны эзэмшиж байсан нууц дансыг хуульзүйн Mossack Fonseca компанитай хамтран дэлгэсэн “Панамын архив” тайлан илтгэлээ нийтэлсэн. Энэ илтгэлд хуульзүйн энэ компани 1970-аад оны эхнээс 2016 оны хавар хүртэлх материалуудаа оруулсан байна.
Энд нэр дурдагдсан хүмүүсийн эх орон, улсын эрх баригчид, татварын байгууллагууд эрэн сурвалжлах сэтгүүлчдэд талархал илэрхийлэн эдгээр мэдээллийг судлах ажилд орсон байна.
Нэр дурдагдаж, хөрөнгөө нууцаар байршуулсан хүмүүсийн дунд хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсна орнуудын иргэд төдийгүй Ойрхи Дорнод, Латин Америк, Африкийн хүмүүс ч байна. “Панамын баримт”-д Их Британийн лордын танхимын зургаан гишүүн, Ирландын ерөнхий сайд Сигмундур Гуннлёйгссон, түүний засгийн газрын сайдууд, Испанийн хаан зургадугаар Филипп ийн хадам эх, Францын социалист засгийн газрын Төсвийн сайд асан Жером Каюзак нар байна.
Үүнээс үүдээд барууны орнуудын төрийн тэргүүн, хууль хяналтын байгуулагууд энэ браимт бичгийг үнэлж, талархан хүлээж авч байна.
“Энэ бол Францын хувьд маш сайн мэдээ”
Хамгийн түрүүнээ Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ийм ажил хийсний нь төлөө сэтгүүлчдэд талархал илэрхийлээд энэ жагсаалтад францын мянга гаруй хүний нэр байна гэжээ. Олланд “Энэ бол Францын хувьд маш сайн мэдээ” гэсэн байна. Францын татварын байгууллага, хууль сахиулагчид энэ баримт бичгийг шалгаж нягтлах, мөрдөн шалгах ажлаа эхлүүлжээ.
Францын парламент Сангийн сайд Мишель Сапеныг хуулийн тиөсөл боловсруулахыг даалгасан гэнэ. Энэ хуулиар ингэж мөрдөн шалгаж,баримтуудыг ил болгосон сэтгүүлчдийг, тэдний мэдээлэгчдийг хамгаалах юм гэж La Marianne сэтгүүлд бичжээ.
Австрали, Шинэ Зеландын татварын байгууллагууд ч энэ тайланд анхаарал хандуулж хөдөлгөөнд орж эхэлсэн байна. Энэ жагсаалт тайланд австралийн 800 гаруй татвар төлөгчийн нэр байгааг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай комисс шалгахаар шилжүүллээ гэж Австралийн татварын байфгууллагын тэргүүн Майкл Крэнстон мэдэгдсэнийг Reuters агентлаг мэдээлж байна.
Европын холбооны еврокомиссар Пьер Московиси “Энэ бол маш сайн мэдээ, энэ нь улстөрийн зэвсэг болно. Хангалттай, үүнээс ч илүү ил тод байгаасай” гэснийг францын L"Opinion хэвлэл иш татаж нийтэлжээ.
Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон оффшортой хийх тэмцэлд татварын байгууллага, хууль сахиулагчдыг уриаллаа. Британийн татварын болон гаалийн байгууллага ICIJ-ын тайлан илтгэлийг нарийвчлан судалж эхэлжээ.
Британийн татварынхан сүүлийн таван ижилд л гэхэд гадаадын оффшорын мэдээллийг үндэслэн 11 ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан гэж The Times хэвлэл тэмдэглэсэн байна.
Барууны удирдагчид оффшор дахь нууц хөрөнгөтэй бодитойгоор тэмцэхэд улс төрийн эр зориг, улс орнуудын хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэж байна.
Австрийн канцлер Вернер Файман мөнгө угаахын эсрэг дэлхий нийтийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн чухлыг онцлоод “Хамтран ажиллахыг хүсэхгүй байгаа гуравдагч орнуудтай харилцахдаа хатуу арга хэмжээ шаардлагатай. Тэр орнууд авлигачдын бизнесийн түнш болж байгаа, оффшороор дамжуулан татвараас нуугдахад нь тусалдаг байна. Тэдэнд хориг тавих хэрэгтэй” гэсэн байна.
Исландын Ерөнхий сайд огцорч магадгүй нь
“Панамын архив”-т нэр нь дурдагдсан бас нэг хүн Исландын Ерөнхий сайд Сигмундур Гюннлёйгссон үүнээсээ болоод огцорч магадгүй болоод байна. Mossack Fonseca-ын баримтад байгаагаар бол тэрээр сүйт бүсгүйн хамт оффшорын Wintris компанид Исландын томоохон банкнуудын 3,6 сая евротой тэнцэх үнэт цаасыг хадгалж байж. 2008 оны хямралын үеэр исланда банкууыг үндэсний болгосны дараагаар Гюннлёйгссон өртэй зээлдэгчдийн тоонд орж байсан юм. Үүнээс сарын дараа тэрээр шведийн сэтгүүлчдэд ярирлцлага өгөхдөө оффшор компанитай гэдгээ няцаагаад 2010 оны эхээр Wintris дахь өөрийн хувиа сүйт бүсгүйдээ шилжүүлж байсан юм.
“Панамын архив” нийтлэгдсэний орой гэхэд л Исландад 4000 гаруй хүн гудамжинд гаран Ерөнхий сйадыаа огцрохыг шаардсан бол тус улсын хүн амын 7 хувь нь интернетээр санал бодлоо илэрхийлсэн гэж Bloomberg тооцсоныг Би-би-си мэдээлжээ.
Гэхдээ Гюннлёйгссон өөрөө “Үүнээс болж би огцрохгүй” гэж исландын телевизийн Channel 2 сувгаар мэдэгдсэн байна. Түүнийхээр бол өөрийн нь танхим сайн ажиллаж байгаа учраас хуулийн хугацаагаа дуусгах нь чухал юм гэнэ.
Пакистаны ерөнхий сайд Наваз Шарифын хүүхдүүдтэй холбоотой оффшор дансны тухайд тус улсын Мэдээллийн сайд Первез Рашид бас “Өөрийн хөрөнгөний талаар хэн ч гэсэн юу хүснэв, дуртайгаа хийж болно” гэж мэдэгдсэн байна.
“Далайд хаячихаж болно, худалдаж болно.Энэ бол пакистаны хуулиар ч, олон улсны хуулиарч гэмт хэрэг биш” гэж тэр онцолсны The Guardian сонин дамжуулсан байна.
Уг нь материалд дурдсанаар бол Шарифын гурван ч хүүхэд Британийн Виргинйи аралд хамгийн багаар бодоход дөрвөн ч оффшор компани, Лондонгийн Гайд-паркт сая сая долларын үнэ бүхий зургаан тансаг байшинтай гэнэ.
Украины авлигын эсрэг үндэсний товчоо бас ерөнхийлөгч Петр Порошенког мөрдөн шалгахгүй, тэгээд ч бидэнд тийм эрх байхгүй гэж мэдэгдсэн байна. Гэтэл илтгэлд дурдсанаар бол Британийн Виргини аралд байх Prime Asset Partners Ltd компани 2014 онд украин, киприйн бүтэцтэй “Рошен” корпорацийг Порошенкогийн экэмшлийнх гэж бүртгэсэн байна. Украины ерөнхийлөгч түүний цорын ганц эзэн нь атлаа 2014, 2015 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурдаагүй өнгөрчээ.
Манай умард хөрш ОХУ ч олон улсын сэтгүүлчдийн энэ тайланг ерөнхийлөгч Владимир Путины эсрэг мэдээллийн ээлжит дайралт гэж хүлээн авч энэ нь Тагнуулын төв газрын агентууд хийсэн зүйл гэжээ. Энэ илтгэл гарахаас бүр өмнө Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков төрийн тэргүүний эсрэг ээлжит дайралтдаа бэлтгэж байна гэж мэдэгдэж байсан юм.
Хууль ёстой, хуулиа дээдэлдэг, хэрэгжүүлдэг улс орнууд, тэдгээрийн удирдагч нар Олон улсын эрэн суралжлах сэтгүүлчдийн энэ тайлан илтгэл гараад дөнгөөж хоёр хонож байхад ийм үг хэлж, ийм арга хэмжээнүүд авч байгаа юм байна.
Харин дарангуйлал тогтсон, нэг хүний эрх мэдэл давамгайлсан улс орнууд улайран эсэргүүцэж, илтгэл бичигчдийг элдвээр хэлж байна.
Бараг хүн амтайгаа тэнцэх олон хуультай ч үүнийгээ огт хэрэгжүүлдэггүй, хууль тогтоогчид нь хүртэл хуулиа уландаа гишгисэн, энэ бүхнийг сахин биелүүлэх ёстой байгуллагууд нь өөрсдөө авлигад идэгдчихсэн Монгол Улс харин энэ тухай таг дуугүй сууна.

0 Сэтгэгдэл