Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөө орон нутагт хамгийн олон үзэгчтэй телевизээр “Сүлд” тодорчээ


Одоогоос 4 сарын өмнө буюу 2015 онд хийгдсэн судалгаагаар өдөрт тв үздэг үзэгчдийн тоо ба хугацаа 2014 онтой харьцуулахад бараг хэвээрээ байсан байна. Энэхүү байдал нь тв-ийн сувгууд шинээр нэмэгдсээр байгаа ч нөгөө талаас технологийн дэвшлийн ачаар тв-ийг гар утас, таблет, компьютрээр хаана ч үзэх боломжтой болсны үр дүн гэгдэж байна. Судалгаагаар монголд нийт 2 437 560 үзэгчид байгаагаас 1 265 093 буюу нийт үзэгчдийн 50 хувь нь хөдөө орон нутгийн үзэгчид гэдэг нь тогтоогджээ. Тун саяхан хийгдсэн энэхүү судалгааны гол зорилго нь хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа монгол иргэд мэдээлэлд хир ойр байгааг тогтоох явдал байжээ.  Судалгаа хөдөө орон нутагруу чиглэн үйл ажиллагаа явуулдаг телевизүүдийн нэвтрүүлгийн бодлого, төлөвлөлт, бүтцийг нэвтрүүлгийн төрөл жанр, цацалтын хуваарь зэрэгт үндэслэн тодорхойлохыг зорьжээ.  Судалгаагаар  телевизийн үзэгчдийн амьжиргааны түвшин, хөдөө орон нутгийн телевизтэй өрхийн болон тв үзэгчдийн тоо зэргийг давхар тогтоосон байна. Үзэгчдийн тоо болон бусад үзүүлэлтээр судалгааны нэгдүгээр байрт  СҮлд тв орсон бол МҮОНРТ, TV5, TV9, Малчин тв-ийн сувгууд хамгийн олон үзэгчтэй телевизээр шалгарчээ. Судалгаанд телевизүүдийн үзэх дуртай нэвтрүүлгүүдээр МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр, TV5 телевизийн “Цаг” хөтөлбөр ,TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэг, Малчин телевизийн “Цаг агаар”-ын хөтөлбөр тус тус их санал авсан бол“Сүлд” телевизийн хувьд хөдөө орон нутагт чиглэсэн нэвтрүүлэг, мэдээнээс гадна өв соёл, уламжлалыг хадгалах дамжуулах, хотоос орон нутагт хөгжлийг авчрахад чиглэсэн нэвтрүүлэг бэлтгэх төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь үзэгчдийн талархалыг хүлээсэн телевиз болох үйл хэрэгт нь ихээхэн тус нэмэр болж чадсаныг харуулсан байна. Өдгөө 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа отгон  телевизийн нэг  боловч хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрмж ашиглан бөхийн барилдаан, хурдан морины уралдаан,спортын тэмцээн уралдаануудыг шууд дамжуулан цаг алдалгүй үзэгчдийн хүртээл болгож чаддаг гэдгээрээ давуу гэдгийг ч үзэгчид онцлон хэлж байсан юм. Шууд дамжуулалтын хамгийн сүүлийн жишээг дурьдахад монгол улсад анх удаагаа Өвөрхангай болон Сүхбаатар аймгийн хурдан морины даншиг наадмыг нэг өдөр зэрэг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгосон явдал нь шинэчлэлд тооцогдож байна. Үзэгчдийн хамгийн их үзэх дуртай нэвтрүүлгээр “Сүлд” телевизийн “Мориор Амилсан Монгол Заяа” хөрөг нэвтрүүлэг, “Миний монгол” ярилцлагын нэвтрүүлэг, “Сүлд хэлэлцүүлэг”, “Сүлд өнөөдөр” хөтөлбөр, “Сүлд” мэдээллийн хөтөлбөр нэрлэгдэж байгаагаас гадна “Миний нутаг” төслийг 3 аймгийн 40 шахам сумдад амжилттай хэрэгжүүлж аймаг орон нутгийн хөгжил болон тулгамдаж байгаа асуудлыг тод томруунаар гаргаж ирсэн нь үзэгчдийн ташаалд нийцжээ. Сүлд телевиз нь улсын нийслэл УБ хотод үйл ажиллагаа явуулдаг боловч хөрөнгө мөнгө хүч бололцоогоо дайчлан өв соёл уламжлаа хадгалан авч яваа малчид, орон нутгийн сэхээтнүүдэд чиглэсэн, тэднийг оролцуулсан нэвтрүүлэг бүтээн цацаж байгаа нь бусдаас давуу бөгөөд онцлог байгаа юм.  Түүнчилэн спортын бүх холбоодтой хамтран ажиллаж өнөөгийн спортын хөгжлийг сурталчилан таниулж байна.  Сүлд тв нь шинэ, залуу, чадварлаг боловсон хүчин, оновчтой удирдлагын хүчээр хөдөө орон нутгийн хамгийн олон үзэгчтэй телевизээр шалгараад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан