Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
ОХУ Сирийг бүрэн чөлөөлнө

-В.Путин: Ажлыг дуустал хийх болно-

Б.БААТАР

ОХУ цэрэг армийн бие бүрэлдэхүүнээ Сирийн газар нутгаас гаргах бодолгүй байна гэж дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд дамжуулж байна. Учир нь, Сирийн цэрэг, арми бүрэн баталгаатай, бие даасан, чадвартай болоогүй гэж үзэж байгаа юм байна. Энэ бүхнийг ажиглагчид “ОХУ яг л АНУ-ын Ирак, Афганистанд явуулсан бодлогыг давтаж байна” гэж дүгнэх болжээ.

Уг нь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр долоо хоногий өмнө Сирийн иргэний дайныг дуусгалаа гэсэн утгатай мэдэгдэл хийж, цэргүүдээ тус улсаас гаргах талаар мэдэгдэж байсан ч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа бололтой. Мөн Сирийн Ерөнхийлөгч Башар Асад “ОХУ-ын цэргүүд Сирийг яг одоогийн нөхцөл байдалтай нь орхиж явах юм бол иргэний дайныг өдөөж байгаа улс орнууд Сирийн газар нутагт цэргийн үйл ажиллагаагаа жинхэнэ утгаар нь явуулж, дахин дайны байдал үүсэх аюултай” гэж хэлснээс үзвэл, ОХУ нь цэрэг, армийн хүчээ эргүүлэн татахгүй бололтой.

Харин ч Сири дэх ОХУ-ын цэргүүдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байгаагаас улбаалан “ОХУ Сирийн одоогийн төр засгийг бүрэн дэмжиж байгаагийн илрэл” гэж барууны улс орнууд шүүмжлэлтэй хандаж эхэллээ. Гэхдээ баасан гарагийн өглөө Сирийн дүрвэгчдийг Туркийн хилийн бүст буудаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн тул Сири улсын Палмир хотод ОХУ-ын хүнд хуягтууд хоёр өдрийн турш нэвтэрсэн байна. 

Харин АНУ-ын батлан хамгаалах яамны зүгээс “ОХУ ихэвчлэн техник саатлын инженер, зэр зэвсгийн мэргэжилтнүүдээ Сири улс руу илгээж байна” гэж мэдэгдсэн ч ОХУ-ын нисдэг тэрэг, байлдааны онгоц Сирид олноор бууж байгааг “Ройтерс” баталгаажуулан дамжуулсан байна. Ромын эзэнт гүрний үеэс үлдсэн түүхэн ховор олдвор, хот тосгоны балгасууд Сирийн газар нутагт байсаар байгааг Башар Асад онцлоод “ОХУ дан ганц тэдэнд биш дэлхийн түүхийн үнэт зүйлд мөн санаа тавьж байгаа” хэмээн ОХУ-ыг “өмгөөлжээ”.

Мөн зарим барууны эх сурвалжуудын Сирийн армийнхан ОХУ-ын тусламжгүйгээр Лалын дайчдын цэргүүдэд ялагдаж, ухрах хандлагатай байгаа бол тус улсаас тусламж авч, Лалын дайчдыг ухрааж, эзлэгдсэн газар нутгаа чөлөөлж байгаа гэж мэдэгдсэн байна. Энэ байдалд Сирийн эрх баригчид мөн талархалтай хандаж байгаа аж. 

АНУ нь ОХУ-ын “тусламжийн цуваанд” санаа зовж байгаа цорын ганц улс болоод байгаа бөгөөд НАТО ч “Турк улс Сиритэй харилцаа холбоон дээр анхааралтай хандах ёстой гэж” мэдэгдсэн байна. Учир нь, Сирийн армийнхан Турк улстай ОХУ-ын тусламжтайгаар дайн зарлахыг хэн ч үгүйсгэхгүй байгаа юм. ОХУ Турк улстай байлдааны онгоц сөнөөсөн хэргээс хойш харилцаагаа бүрэн тасалсан билээ.

Уг нь олон улсад ОХУ-ын үг, үйлдэл тэр бүр зөрөөд байдаггүй. Украины асуудал гэхэд л  гал зогсоох гэрээнд гарын үсэг зураад ОХУ-ын талаас нэг ч буун дуун гаргаагүй. Харин Украины талаас хилийн бүсэд буудаж л байсан. Тэрчлэн шүүмжлэл бүрийг ОХУ хүлээн авдаг улс орон гэдгийг барууныхан хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэ удаад Сирийн нөхцөл байдал дээр олон улс хориг гэж хэлэхээр зүйл тавьж чадахгүй байна. Учир нь, энэ бүхэн яг л АНУ-ын аргачлалаар ОХУ-ын батлан хамгаалах салбар Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа жишээ юм.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад ОХУ-ын тусламжийг хэзээ хүртэл авах талаар сонин, сэтгүүл таамаглал дэвшүүлж байна. Тэдний тооцоолж буйгаар Сирийн арми ОХУ-ын цэрэг армийг ирэх есдүгээр сар хүртэл ашиглах байх гэсэн тооцоо гарчээ. Мөн Пентагон ОХУ-ын армийн нисдэг тэрэгнүүдийг өнгөрсөн сарын 19-нөөс хойш нисч явахыг хараагүй гэдгийг онцоллоо. Энэ нь ОХУ-ын хүч Сирид улам нэмэгдэж байгааг харуулж байгаа талаар тэд тайлбарлав. Нийт 20 ширхэг байлдааны хүнд даацын бөмбөгдөгч онгоц Сирид нэмэгдсэн талаар байлдааны хүчнийхэн хэвлэлд цохон тэмдэглэсэн байна. “Ми-28 Хавоч” зэрэг ОХУ-ын нарийн зэр зэвсгүүд Сирийн газар нутагт харагдаж эхэллээ. Лалын дайчдад хүнд нөхцөл байдал хүлээж байгаа бололтой.

АНУ-ын зүгээс ийнхүү ОХУ-ын цэрэг армийн нөхцөл байдал, Сири дэх ажиллагааны талаар тайлбар хийлээ. Тэд ОХУ-ыг Сирид богино хугацааны цэргийн ажиллагаа явуулахгүй болж байгаа нь тодорхой болсон талаар тайлбарлалаа. Сирийн армийг дэмжих нь гол биш Башар Аль Асадын Засгийн газрын бодлого, төр засгийг нь хамгаалах, дэмжих тал дээр ийнхүү бүрэн туслалцаа үзүүлж байгааг барууны улс орнууд онцолсоор байна. Сирийн армийнхан ОХУ-ын Тартус танктай бол “Т-90” болон “С-400” зэрэг орчин үеийн гэж хэлж болох танкуудын тусламжтайгаар газар нутгаа лалын дайчдаас чөлөөлөх дайн үргэлжилж байна. Сирийн Латакиа гэх газар ОХУ газар доорх бааз байгуулсан бөгөөд байршил нь одоо тодорхой бус байгаа. Ракка хот руу ОХУ Сирийн армийнхан дайралт хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дээрх танкууд ажиллагаанд орох юм байна. Башар Аль Асадын цэргийн баазууд болон стратегийн чухал газар нутгуудаа эргүүлэн авах жинхэнэ тулааныг энэ зун дуусгаж ирэх намар цагаачилсан иргэдээ эх орондоо авчрах талаар Төр засаг нь ажиллаж байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковатай өмнө нь утсаар ярьж, Пальмира хотыг минаас цэвэрлэх ажилд Сири дэх цэргүүдээ оролцуулна гэж амласан тухай Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн удаатай. ЮНЕСКО-гийн өв газар болох эртний Палмира хотыг террористуудаас чөлөөлсөнд баяртай байгаагаа Путин Ирина Боковад илэрхийлээд, тус хотыг минаас цэвэрлэх ажилд ОХУ-ын бие бүрэлдэхүүн Сирийн цэргийнхэнтэй хамтран ажиллаж цаашид дэлхийн өвийг хамгаалах болно гэдгийг дуулгажээ. Террористуудын учруулсан хохирлыг дүгнэж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргахад чиглэсэн арга хэмжээг яаралтай авахад Сиритэй хамтран ажиллахаар Путин, Бокова нар тохиролцсон. Харин Бокова, тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа Путинд илэрхийлээд, хамтран ажиллахаа дахин илэрхийлжээ. Сирийн цэргийнхэн ОХУ-ын агаарын дайралтын дэмжлэгтэйгээр эртний Пальмира хотыг террористуудаас бүрэн чөлөөлж одоо дараагийн хотыг чөлөөлөх ажиллагаанд бэлдэж байна.

0 Сэтгэгдэл
Лалын улсыг бодитоор дарах хүчин нь Сирийн арми юм. Учир нь тэд засгийн эрхийг булаах гэж байгаа сөрөг хүчний хөлсний цэргүүд биш. Газар нутгаа хамгаалж тулалдаж байна. Үүнд нь дэм болох хамгийн бодит хүчин бол ОХУ. Харин АНУ болон барууныхан яагаад эсрэг хашгиралдаад байдаг нь сонин л юм. Тэдний энэ 2 нүүртэй бодлогоос болж хичнээн олон хүн амь насаа алдаж байнаа.
ОРОСУУД ОРОЛЦООГҮЙ БОЛ АМЕРИК ЕВРОП ЗЭРЭГ ОРНУУД ХУДЛАА АМНААС ЦААШГҮЙ ТЕРРОСИСТУУДЫГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ
ЛАЛЫН АЛАН ХЯДАГЧДЫГ ҮНДСЭЭР НЬ УСТГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.АХ НАРТАА АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.ХУРДХАН ЯЛЖ ДҮРВЭСЭН АРД ИРГЭДИЙГ НЬ ЭХ ОРОНД НЬ АВЧРУУЛААРАЙ.
Хамгийн их уншсан