Польшийн эрх баригчид өөрсдийн нутаг дэвсгэрт байрладаг зөвлөлтийн цэргийн 500 гаруй хөшөөг буулгахаар шийдвэрлэжээ.
Энэ тухай Калининград хотноо байрлах Польшийн урлагийн төвөөс мэдээлсэн байна. “Бид одоогоор зөвлөлтийн цэргийн дурсгал болсон хөшөөнүүдийн байрлалыг тодорхойлж тоолж байна. Энэ оны долдугаар сараас эхлэн орон нутгийн засаг захиргаанд нь өөрийн нутаг дэвсгэрт байрлах Зөвлөлтийн цэргийн барилгуудыг буулга гэсэн шийдвэр хүргүүлэх болно” хэмээн Польшийн урлагийн төвийн захирал Лукаша ярьжээ. Түүний хэлснээр “Зөвлөлтийн хөшөө дурсгал нь Польшид коммунист дэглэмийн эргэн сануулдаг” гэнэ. Харин Польшийн эрх баригчид Зөвлөлтийн цэргийн бунхан булшийг одоо ч цаашид ч хөндөхгүй гэжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польшид 660 мянга гаруй Зөвлөлтийн цэрэг амь үрэгдсэн гэх тоо бий.