АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч тэрбумтан Дональд Трамп үр хөндөхийг хориглож, эмэгтэйчүүдийн хариуцлагыг цаашид өндөржүүлэн, ийм үйлдэл хийсэн эмчид хариуцлага тооцох тухай ярьсан байна. БНН-аас нэр дэвшигч гэгдэж буй Трамп өнгөрсөн сарын 30-нд телевизийн шууд нэвтрүүлэгт орох үеэрээ үр хөндөлтийг эсэргүүцэж явдгаа илэрхийлээд үүний төлөө хүн төрөлхтөн заавал хариуцлага хүлээх ёстой гэв. Маргааш нь Трампын сурталчилгааны сайтад түүний хэлсэн үгэнд тайлбар хийжээ. “Конгресс энэ саналыг хүлээн авбал холбооны шүүх дэмжих болно. Хэрвээ эмч нар хуулийн эсрэг үйлдэл хийвэл тухайн үр хөндүүлсэн эмэгтэйд биш эмчид хариуцлага үүрүүлэх ёстой” хэмээх мэдэгдэл гаргасан аж. “ Эмэгтэйчүүд болоод тэдний хэвлий дэх амьдрал нь эмч нарын золиос болоод байна” хэмээн Трамп мөн онцлон бичсэн гэнэ.