Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
“Instagram”-аар санал асуулга явуулж үхэх эсэхийг шийддэг болсон


Б.БАДРАЛ

“Лалын улс” алан хядах байгууллагын эсрэг Иракт байлдаж байгаа тусгай хүчний нэгэн багийнхан олзны алан хядагчдын амь насыг шийдэх өвөрмөц арга сэджээ.
Тэд “Лалын улс”-ын олзны хүмүүсийн зургийг “Instagram”-д байрлуулж дагаж байгаа хүмүүстээ хандан тэднийг цаазаар авах эсвэл суллаж тавих эсэх талаар санал асуулга явуулдаг болсон байна.

“Бид Лалын улсын бүдүүн новшийг барьж авлаа. Түүнийг алах эсвэл суллаж тавих эсэх дээр та саналаа өгч болно. Хэрэв алахыг сонговол бид “Instagram”-аас болоод цаазаар авч байгаа зургийг тавьж чадахгүй тул уучилна биз. Саналаа өгөөрэй”.

Энэхүү өвөрмөц гэмээр санал асуулгыг “Instagram” –д явуулж байгаа iraquiswat гэсэн бүртгэлтэй хүмүүсийг Иракийн тусгай хүчнийхэн оролцсон шиит талын өөрийгөө хамгаалах хүчний хүмүүс гэж таамаглаж байгаа юм байна. Тэд хаягаараа өөрсдийн зургаас гадна Лалын улсын талд байлдаж байгаад баригдсан гэх хүмүүсийн зургийг тогтмол байршуулан хувь тавиланг нь шийдэх санал асуулга явуулдаг. Дагагчдад санал асуулгад оролцох ердөө 1 цагийн хугацаа өгдөг.

 “Мосул хотын өмөнд хэсэг. Алах эсвэл суллахын аль нэгийг сонгоорой. Танд нэг цагийн зай байна. Цагийн дараа бид түүний тавилангийн тухай зураг оруулна. Найз нөхдөө дагуулж яг одоо Лалын улсаас өшөө авах эрхээ эдлээрэй”.
Тэдний зургийг “Instagram” хурдан уст­­га­­даг ч төд удалгүй шинэ зураг оруулдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан