Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилэн Цогоогийн шинэ ном худалдаанд гарах нь

Цахим ертөнцөд Шилэн Цогоо хэмээн алдрыг олоод байгаа Б.Цогтгэрэл Шилэн дансыг "ухаад" багагүй хугацаа өнгөрчээ.
Тэрээр өнгөрсөн хугацаан хяналт тавьж судалсан шилэн дансны зөрчил хийгээд, ололттой ажиллаж байгаа байгууллагуудын тухай "Авлигачдын Шилэн Ном" цувралыг бэлтгэж 1-р дэвтэр нь хэвлэлтэд ороход бэлэн болсон тухайгаа өөрийн фэйсбүүкээрээ мэдээллэсэн байна.

Уг номонд Гадаад харилцааны яам, Үндэсний Аудитын газар, Хөгжлийн банк, Монгол банк, Эрдэнэт үйлдвэр, Гудамж төсөл, Нийслэл-дүүргийн удирдлагууд, Чингис, Самурай бондуудын зарцуулалт, шалгаруулалтууд, аймгуудын аймшигт зардлууд, тусгай хангамж, төсөв мөнгөний үрэлгэн зарцуулалтын тухай баримт бүхий нийтлэлүүд багтжээ.

Ард түмний татварын мөнгөд санаа тавьж, авлигатай тэмцэж чадаж байгаа байгууллага, хувь хүмүүсийг харамгүй магтаж урамшуулсан "Авлигачдын Шилэн Ном" 1-р дэвтэр таны гарт тун удахгүй очих нь ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан