Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагийн ажил хайгчдад зориулсан чиглүүлэх сургалт болно


МЗХ-ны Хөдөлмөрийн биржээс цагийн ажил хайгчдад зориулсан "PART TIME" чиглүүлэх сургалтыг долоо хоног бүрийн Пүрэв гарагт зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн сургалт уламжлал ёсоор маргааш буюу 2016. 03. 31-нд болох бөгөөд зочноор Сургалт судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал Б.Даваадорж уригдаж, “Оюутны тэтгэлэг” сэдвээр сонирхолтой лекц унших юм байна. Мөн энэ үеэр Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтэн З.Отгонзаяа цагийн ажил гэж юу вэ?, цагийн ажлын хөлс, цагийн ажил хийхэд юу анхаарах вэ?, цагийн ажилтны дэвтэр зэрэг сэдвээр цагийн ажил хайгч залууст мэдээлэл хүргэх аж. Сургалт, лекц МЗХ-ны Залуус танхимд 13 цагаас болох бөгөөд цагийн ажил хайж буй бүх залууст нээлттэйг дуулгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан