Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголоо аврах хөдөлгөөн” мэдээлэл хийлээ


“Монголоо аврах хөдөлгөөн”-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус хөдөлгөөний зохицуулагч Д.Мөнхзаяа “Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна, үүний буруутай шалтгаан бол өнөөгийн улс төрөөс хамааралтай гэдгийг хүн бүр хэлж байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтон, өрнөөс өрний хооронд өдөр хоногуудыг өнгөрөөж байна. Иймд бидний хэсэг нөхөд анх  саажилттай хүүхдүүдэд туслах зорилгоор сайн дураараа санаачлан байгуулж байсан “Монголоо аврах хөдөлгөөн”-өө өргөжүүлж улс орны хөгжлийн төлөө өөрсдийнхөө  дуу хоолойг хүргэхээр зохион байгуулалтанд орж нэгдээд байна” хэмээн тодотгосон юм.

“Монголоо аврах хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Ганхуяг “Хүн бүр хөшигний ард улс төрийн амьдралыг ярьж байна. Тэгвэл Монголоо аврая хөдөлгөөний залуус гараа хумхиад зүгээр суух биш  эх орныхоо хөгжлийн төлөө иргэд олон нийтийг уриалахаар Монголоо аврая хөдөлгөөнийг санаачлан байгуулж, хэвлэл мэдээллийнхэний өмнө олон нийтэдд дуулгаж  байна. Манай хөдөлгөөний зүгээс Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан дараах гурван асуултыг  тавьж байна.

1.Өнөөдөр нэг  монгол хүнд хэдэн төгрөгний өр  ноогдож байгаа вэ?

2.Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?

3.Монголчууд бид хэзээ Эх орондоо хүн шиг сайхан  амьдрах вэ? гэсэн Монголоо аврах дээрх гурван асуултын хариултыг  2016 оны 04 сарын 12-ний 12:00 цагаас төр засгийн удирдлагуудаас авах болно. Төр засгийн удирдлагуудад хүргүүлсэн дээрх 3 асуултыг Монгол улсын жирийн иргэд, олон нийтээс давтан асууж, хариултыг нь авч, хариуцлага алдсан эздийг нь олж, улс орны хөгжлийг доройтуулсан асуудлаас гарах гарц шийдлийг олохын төлөө тууштай тэмцэх болно” гэж мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан