Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Жудагт Монгол” хөдөлгөөнийхөн лхагва гарагт Ялалтын талбайд жагсана

Т.Цэлмэг

АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, хуульч, академич С.Нарангэрэл, доктор Л.Дашням, Л.Эрдэнэчулуун, УИХ-ын гишүүн Л.Цог нар болон олон салбарын төлөөлөл хамтран байгуулсан “Жудагт Монгол” хөдөлгөөн лхагва гарагт Ялалтын талбайд жагсаал хийх мэдэгдлээ.

Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалын төлөө дуугарах цаг нь болсон тэд үзсэн байна. Мөн Монгол эх орондоо сайн, сайхан амьдарцгаая, шударга, ард түмнийхээ дуу хоолойг сонсдог төртэй байя хэмээн уриалга дэвшүүлж, жагсах юм.  Зөвхөн цөөн хэдэн хүн цугласан болоод өнгөрөх биш үзэл бодол, санал нийлэх хэн бүхнийг энэ жагсаалд оролцож, үгээ хэлж, төр засагт дуу хоолойгоо хүргэх боломжтой гэлээ. Тиймээс “Жудагт Монгол”-ынхонтой Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ахмадын холбоо, Монголын залуучуудын холбоо болон бусад хөдөлгөөн, нам, холбоод дэмжиж оролцоо илэрхийлжээ. Нийслэлээс гадна Говь-Алтай, Төв, Дархан-Уул, Орхон аймагт нэгэн зэрэг жагаал, цуглаан зохиох юм байна.

“Жудагт Монгол” хөдөлгөөний ерөнхийлөгч, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав “Төр засагт дуу хоолойгоо хүргэх үүднээс саналаа хэлэлцье гэсэн юм. Манай хөдөлгөөний гишүүн биш ч биднийг дэмжих хүмүүс энэ жагсаалд оролцох эрх нь нээлттэй. Цаг хугацааны хувьд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломж бий. Бүхэлд нь биш ганц хоёр заалтад өөрчлөлт оруулах учраас нэг их хугацаа орохгүй. Гурван сонгуулийг нийлүүлсэн болохоор Сонгуулийн хууль маш нүсэр, хүнд болсон. Сонгогчдод зориулсан биш УИХ-ын гишүүдэд зориулсан хууль” хэмээлээ. Тэд сонгуульд намын жагсаалтаар сонгогддог байдалд шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан. Энэ байр сууриндаа хэвээрээ учир Сонгуулийн хуульд намын жагсаалтаар сонгогдох, автомат машинаар санал тоолохыг өөрчлөх санаачилга гаргасан. Түүнийгээ ч энэ удаагийн жагсаалаар хөндөж, иргэдийн байр суурийг сонсох юм байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжтойг ч мөн тэд хэлсэн юм. 

Тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Л.Дашням “Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхийн тулд жагсаал зохион байгуулах гэж байна. Нэг буруу ойлголт нийгэмд төрүүлээд байгааг хэлэх хэрэгтэй. Бие даагчид УИХ-д олон орвол төрийн ажил гацна гэсэн сөрөг суртал их явж байна. Харин ч намууд, намын гишүүдээс болоод төрийн ажил гацдаг болсон. Олон жил дархлагдаж, УИХ-д суусан хүмүүс одоо өөрсдийгөө шүүмжлэх болсноос харагдаж байна. Энэ удаагийн сонгуулийг төрийг хүчтэй болгоход чиглэж байгаа. Бидний хийх жагсаал бол ард түмэн өөрсдийнхөө төлөө тэмцэл байх болно” гэлээ.

“Жудагт Монгол” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Бат-Эрдэнэ үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй хэн ч байсан Ялалтын талбайд маргааш 12 цагт эхлэх жагсаалд ирж оролцох боломжтойг хэлсэн. Ард түмний захиалга, иргэдийн хүсэлтээр улс орны хөгжлийн асуудалд хувь нэмрээ оруулахаар тус хөдөлгөөнийг дээр дурдсан нэр бүхий хүмүүс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулснаа зарласан. Тэгвэл хоёрдугаар сард "Монголын ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдэл чуулган"-ыг сар гаруйн өмнө хийж, дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж байсан билээ. УИХ-ын бие даагч гишүүд болон бусад нам, эвслийн бүлгийн гишүүд тус чуулганд оролцож, тус хөдөлгөөний үзэл санааг дэмжиж буйгаа хэлж байсан.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан