Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Түвшинжаргал: Энэ жинхэнэ “Дүр эсгэсэн Ардчилал” биш гэж үү, Ерөнхийлөгч өө

Б.БИЛГҮҮН

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой гэх хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байна. Энэ хэрэгт холбогдуулан тухайн үед Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтнээр ажил­­лаж байсан Г.Түвшин­жар­галыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хориод байгаа билээ.

Тэрээр энэ хугацаанд өмгөөлөгчөөрөө дамжуулан ямар ч мөнгө, санхүүгийн эрх мэдэлгүй ажил хийж байсан, хэрэгт гүтгэгдэж буйгаа удаа дараа мэдэгдээд байгаа юм. Гэтэл энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “твиттер”, “фэйсбүүк” идэвх­тэй хэрэглэдэг 150 гаруй иргэнтэй уулзахдаа байр сууриа илэрхийлэхдээ, “Эхийн цагаан сүүний ард хор, хулгай хоёроо нууж болохгүй” гэж  хэлсэн юм.

Тэгвэл хөхүүл хүүхэд­тэй хоригдож буй Г.Түвшинжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан өмгөөлөгчөөрөө дамжуулан ил захидал илгээж, Хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлах болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Г.Түвшинжаргал ил захидалдаа,  
Монгол Улсын Ерөнхий­лөгч Цахиагийн Элбэгдорж танаа
Эрхэм Ерөнхийлөгч өө!

Монгол Улсын иргэн Г.Түвшинжаргал миний бие эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулах, хөгжүүлэхийн төлөө зорьж буй их үйлсийг чинь дэмжин сонгуулийн насанд хүрсэн цагаасаа Ардчилсан намын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, Ардчилсан Ерөнхийлөгч таныг сонгуульд ялуулахын төлөө сурталчилгааны багт чинь нойр хоолгүй зүтгэж, бие сэтгэлээрээ дэмжиж ирсэн жирийн иргэн билээ.

Та “Эхийн цагаан сүүний ард хор хулгай нуугдах ёсгүй” гэж хэлснийг өмгөөлөгчөөсөө сонсоод энэ захидлыг бичиж байна. Намайг цагаан сүүгээрээ хор хулгай нууж байгаа гэж та яаж мэдэж байгаа юм бэ, гэдгийг ойлгохгүй байна. Уг нь шүүхээс гэм буруутай гэж тогтоогоогүй, би ч гэмт хэрэг хийгээгүй атал миний зүтгэж явсан Ардчилсан Ерөнхийлөгч өөрөө олон нийтэд намайг “гэмт хэрэгтэн” мэтээр зарлаж байгаа нь надад хилсээр ял тулгах нь хэдийнээ тодорхой болчихсон юм байна гэж ойлгогдож байна.

Шоронгийн харанхуй өрөөнд нялх үрдээ сэтгэл зовинон тарчилж, чинэрсэн хөхөө суллах гэж аргаа барж суухдаа өөрийнхөө дэмжиж ирсэн ардчилсан гэгдэх энэ нийгэмд, хилс хэргийн золиос болж байгаадаа туйлын ихээр гомдож байна. Гэхдээ хөхнийхөө сүүг зангируулан нялх үрийнхээ шулганах дууг цаг хором бүрт чихэндээ сонсон, нүдэндээ харж, байж ядахдаа асгартал уйлмаар байгаа ч энэ худал хуурмаг бүхний төлөө унагах миний нулимс дэндүү хайран байна. Би одоо хэндээ итгэх вэ...

Ийм харгислалыг ийм газар өлсгөлөн зарлаж тэмцэхээс өөр арга надад харагдахгүй байна. Та бас л хайхрах хэрэггүй гэх байх. Монгол Улс Олон улсын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэн орсон улс, миний санаж байгаагаар тус конвенцэд “... Тухайн улс нь ээж хүүхэд хоёрыг ямар ч нөхцөлд хамтад нь байлгах тал дээр  бүхий л арга хэмжээ  авч дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр миний хүүхэд ээжийнхээ хийгээгүй хилс хэргийн төлөө төрөлх эх орондоо яагаад эрх нь зөрчигдөж, хар нялхаараа хамт шийтгэгдэж байна вэ.
Ард иргэдийнхээ эв нэгдлийг сахин хамгаалагч, олон хүүхэд өсгөдөг Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бусаар улс эх орноо, баялгаа худалдах гэсэн санаархалд нь саад болсон нэгнээ дарж авахын төлөөх хууль хүчний байгууллагыг ашигласан энэ тэмцэлд жирийн төрийн албан хаагч намайг золиослон хүчээр ял тулган, хийгээгүй хэргийн төлөө цагдан хорьж, нялх үрээс миний салган тамлан зовоож хэлмэгдүүлж байна.
Энэ жинхэнэ “Дүр эсгэсэн Ардчилал” биш гэж үү.
Монгол Улсын иргэн Готовын Түвшинжаргал, 2016 оны 3 дугаар сарын 25 гэжээ.

0 Сэтгэгдэл
Duu mini ikh l oroi ukhaarch baina daa.Mongold ARDCHILAL.ARDCHILSAN ERUNKHIILUGCH gej baikhgui bolson shuu.Zuvkhun busdiig khoshgiruulagch tuunii gar khul bolson ard tumeneer daijignan toglogchid l unuudur baigaag yas makhandaa tultal oalgokh kheregtei.
Муу атигар *****
Elbegdorjiig hudlaa yariad baigaag medchiheed an sun dyr esgesen ardchilal daranguilalaas dor gej yyrt ni helsen shyy dee
Хамгийн их уншсан